Сонирхолын зөрчил байгаа эсэхийг мэдүүлэх хугацааг сунгажээ

img

Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нарын Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч уран бүтээлчдийн дунд “Сонирхолын зөрчил Монгол Улсад” сэдэвт нэвтрүүлэг, нийтлэлийн уралдаан зарласан.  Улмаар, уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авах байсан ч  оролцогчдын хүсэлтээр хугацааг долоо хоногоор хойшлуулжээ.  “Сонирхолын зөрчил Монгол Улсад” сэдэвт нэвтрүүлэг, нийтлэлийн уралдаанд ирүүлэх бүтээл нь олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор бодит баримтад тулгуурласан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгө аяс, чиглэлээр бичигдсэн, аль нэг сонин, мэдээллийн вэб сайтад нийтлэгдсэн, телевизээр цацагдсан байх шаардлага тавьж байгаа бөгөөд хэвлэмэл болон цацагдсан телевизийн нэвтрүүлгийн бичлэгийн хэлбэрээр ирүүлэх ёстой гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ