Эрдэмтэд “2050 онд хүмүүс усны хомсдолоор сүйрэх болно” хэмээв

img

НҮБ-аас томилогдсон судалгааны баг өнгөрсөн сарын турш дэлхийн улс орнуудын байгаль хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажилд хэрхэн анхаарч байгааг судалсан ба эрдэмтдийн тайланд тулгуурлан “Дэлхийн олон янз байдлын товч” хэмээх илтгэл гаргажээ. 1976-2002 онд дэлхийн сээр нуруутан, түүний дотор хамаарах сүүн тэжээлтэн, хэвлээр явагч, шувуу, хоёр нутагтан, загасны төрөл зүйл гурав дахин багассан байна. Өнгөрсөн хугацаанд сүүн тэжээлтнүүдийн 21, шувуудын 12 хувь нь мөхөж, шүрэн арлуудын 27 хувь нь устжээ. Мөн илтгэлд байгаль сүйтгэж олсон ашгаас гарах гарлага нь нэмэгдсэнийг тодорхой жишээн дээр гаргаж тавьсан байна. Жишээлбэл, ой мод устгаж олсон орлого нь ус худалдаж авах зардлаас хэд дахин бага байгаа гэдгийг баталжээ. Энэ янзаараа бол 2050 оноос хүмүүс ангаж цангаж үхэх болно. Учир нь дэлхийн хүн ам энэ үед есөн тэрбум болсон байх юм хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ