
Дээрхийн Гэгээн XIV Далай лам манай улсад гурав хоногийн айлчлал хийж байна. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийсэн байна.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй Хятадыг салган тусгаарлахад чиглэсэн Далай ламын ажиллагааг явуулахад боломж олгож байгаа дэлхийн ямарч улс орны эсрэг Хятад улс эсрэг байр суурьтай байсаар ирсэн гэж Хун Лэй цохон тэмдэглэв. Мөн “ нууц айлчлал хийж, Түвдийн тусгаар тогтнолын төлөө байдгаараа хашгирч, БНХАУ-ын Засгийн газрыг муулж, Түвдтэй холбоотой асуудлуудыг гаргах” боломжоо Далай лам ашиглаж байна”- гэжээ.
Дээрхийн Гэгээн XIV Далай лам Монгол улсад Бурхан шашны байгууллагын урилгаар даваа гаригт ирсэн ч гэлээ энэ нь манай урд хөршийнхөнд таалагдсангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ