Дани дүүргийн дэд бүтэцд хамтрана

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа эдийн засаг, дэд бүтэц, уур уурхайн салбарын ирээдүйн хамтын ажиллагааны талаар парламентын тэргүүд санал солилцсон юм. Тухайлбал, Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дүүргийн дулааны асуудал, уул уурхайн салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Ардчилсан Монгол Улсын нэр хүнд олон улсад өндөр байна. Энэхүү нэр хүндэд Монголд Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгой үүрэгтэй оролцож байгаа гэж үздэг гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд парламент хороондын харилцаа түүхэн ач холбогдолтойг онцолж “Данийн Засгийн газар Монгол Улсын ардчилалын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 1990-ээд оны эхээр ардчилсан нийгэмд шилжиж байх үед Данийн Засгийн газраас сонины хэвлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байсан нь олон нам, олон ургалч үзэл цаасан дээр хэвлэгдэж, Шинэ Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөө биелэгдэх боломж бүрдэж байсан. Данидагийн төсөл бол 1990 оны үйл явдалд, тодруулбал, ардчиллыг хөгжүүлсэн хамгийн том төсөл байсанд талархал илэрхийлье. Цаашид эрх зүй, хөдөө аж ахуй, дүүргийн халаалтын систем, уламжлалт цагаан идээний үйлдвэрлэл буюу сүүний үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох саналтай байна” гэсэн юм.
Түүнчлэн боловсролын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж багш, оюутны солилцоо, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих ажиллахыг хүсье. Монгол-Дани хоооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уул уурхайн салбарын хувьд манай улсын нөхцөл байдал та бүхэнд туршлага болох байх. Ирэх 100 жилийн үнийг тооцоолж баялагаа ашиглах талаар бодлого боловсруулах нь зүйтэй. Баялаг бол хязгаартай, харин хүн амын өсөлт хязгааргүй. Баялагийн үнээс гадна хөрөнгө оруулагчтай харилцах харилцаагаа тэнцвэржүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй байх. Бид 1997 онд, хуулиараа хөрөнгө орууагчдыг чөлөөтэй оруулах, эрсдэлтэйгээ олсон баялагаа олборлоход бид зөвхөн татвар авч байх нөхцөлтэй ажиллаж байсан бол 2006 оноос баялагийн 34 хувь нь Монголынх гэдэг шинэ ойлголтоор ажиллаж эхэлсэн юм. Татвар болоод бусад нөхцлөө чангаруулаад ирэхээр хүссэн хүсээгүй хөрөнгө оруулагчтайгаа найрсаг бус харилцаанд орж байна гэлээ. Ноён Могенс Ликкетофт хамтран ажиллах салбаруудад санал нэг байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа дүүргийн дулааны хамнгамжийн асуудалд хамтран ажиллах, Дани улсаас туршлага судлах боломжийг олгож байна гэдгээ хэлэв. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана гэлээ. Түүнчлэн, уул уурхайн салбарын хөгжилд их гүрэн болоод жижиг улсад тулгарч буй бэрхшээл адил байна. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын лобби, эдийн засгаар дамжиж улс төрд нөлөөлөх нөлөөллөөс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал олон улсад тулгарч байна гэсэн юм. Тэрбээр улстөрчийн хувьд татвар хариуцсан ажил хийж байсан юм байна. Тиймээс олон улсын компаниас татвараа авна гэдэг дуусашгүй маргаантай тулгардаг хэмээгээд заримдаа Обама ерөнхийлөгчийг цэргээ явуулаач гэмээр болдог хэмээн хошигнож байлаа.
Тус уулзалтад УИХ-ын Дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол-Данийн парламентын бүлгийн Дэд дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Н.Баянсэлэнгэ, УИХ- ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон болон албаны бусад хүмүүс, Данийн Парламентын нэгдүгээр дэд дарга, ноён Бертел Хаардер, хоёрдугаар дэд дарга, хатагтай Пиа Кжэрсгаард, гуравдугаар дэд дарга, хатагтай Камилла Херсом, дөрөвдүгээр дэд дарга, хатагтай Анне Бааструп, Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Гарстен У.Ларсен нар байлцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ