Нутгийн иргэд “Алтайн хүдэр” компанийг шалгуулна гэв

img

Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн хүдэр” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж нутгийн байгаль орчин, иргэд ихээр хохирч байгаа талаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Мэдээлийг Говь-Алтай аймгийн Цээл сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Р.Шинэгэрэл, нутгийн иргэн З.Батбилэг, Н.Суманзаан нар өгөв. Тэд энэ үеэр “Уул уурхайн “Алтайн хүдэр” ХХК нь 2009 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдрийн олборлолт явуулж байгаа юм. Тус компани нэг талдаа 168 км шороон замаар өдөр бүр хүнд даацын 70 орчим авто машинаар тээвэр хийдэг бөгөөд энэ сараас эхлэн машины тоогоо эрс нэмэгдүүлэхээр цуваа гаргаад байна. Энэ тээвэрлэлт нь байгаль орчинд  маш их хохирол учруулж байна. Алтайн хүдэр компанийн  хүнд даацын автомашинаар тээвэр хийж байгаа нь говийн хөрсийг маш ихээр эвдэж, олон сөрөг үр дагавар үүсгээд байгаа аж. Гэвч тэд зам тавина гэсэн тайлбар хийсээр өнөөдрийг хүрлээ. Сайжруулсан шороон замын хоёр талаар 50-100 метрийн өргөнтэй, хөрс эвдсэн хуучин замд нөхөн сэргээлт хийгдэлгүй өдий хүрснээс хөрсний элэгдэл, эвдрэлийг нэмэгдүүлж байна. Говь-Алтайн нурууны салбар Аж богд, Хан Жаргалант, Их бага Таянгийн уулсад нутагладаг аргал, янгир, хар сүүлт зээр зэрэг ховор ан амьтны нүүдэл, нутагшил, өсөлт үржилд маш сөргөөр нөлөөлж байна. Мөн энэ говьд амьдардаг шавж, жижиг мэрэгчид, сүүн тэжээлтэн, хэвлээр явагчдын амьдрах орчин маш ихээр доройтож байна. Уурхайн тэсэлгээ, ашиглалтын үйл ажиллагаанаас үүсдэг тоос, хүнд элементүүд агаар мандалд дэгдэж амьд организмын анхдагч орчин агаарын чанарт нөлөөлж эхэлсэн. Байнгийн тоосжилт, хөрсний нүүдэл нь малчдын хаваржаа, намаржааны бүс нутгийн малын бэлчээрийн ашиглалтыг бууруулж байна. Өвөл хавар цасны усаар ихэвчлэн ундны усаа хангадаг иргэд энэ нутгаас цасны усаар ундаалах байдал маш хүндрэлтэй боллоо. Өмнө тохиолдож байгаагүй ургийн гажигтай төрөлт өнгөрсөн жил гурван удаа гарсан. Амьсгалын замын болон элэг дотрын өвчлөл, хорт хавдар зэрэг өвчнүүд эрс нэмэгдэж байна. Хүнсэнд бэлтгэсэн малын уушги, дотор эрхтнүүдэд хордлого, өвчлөлийн шинж тэмдэг маш их болсон тухай малчдаас мэдээлэл ирсээр байна.  Мал сүрэг тээврийн замаар хөндлөн гарах гарцгүйгээс тавтай бэлчих, нүүдэллэхэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Хүн амын ундны цэвэр усны нөөцөөс тус уурхай байнга шавхан ашиглаж байгаа бөгөөд гүний цэвэр усыг уурхайн ахуйн хэрэглээнд ганц удаа хэрэглэх технологиор зарцуулж байгаа нь усны хүрэлцээ муутай энэ газарт амьдардаг хүн бүрийн сэтгэлийг өвтгөж байна. Уурхайд ашиглаж байгаа хуурай аргаар баяжуулах технологи нь байгаль орчин, хүн малын ая тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байна. Мөн түүнд ашиглаж байгаа асар их хэмжээний тэслэх бодис, тэсэлгээнээс үүссэн асар их хэмжээний тоосжилт, хүнд металиуд тус сумын иргэдэд айдас түгшүүр төрүүлсээр байна” гэлээ.

Эдгээр зөрчил нь ”Үндэсний Аюулгүй байдлын тухай” Монгол улсын хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 4.9-д заасан “экологийн аюулгүй байдал”-ыг энэ сумын нутагт алдагдуулж байна гэж нутгийн иргэд, сумын удирдлагууд дүгнэж байна. Иймд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд хандан өргөх бичиг хүргүүлсэн аж. Уг өргөх бичигт дурьдсанаар -Хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх; -Экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах; -Байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах; -Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх зарчмууд Цээл сумд хэрэгжихгүй байна гэж үзэж байна. Дээрх зөрчлүүд, бодит байдлыг хуульд заагдсан бүрэн эрхийнхээ дагуу хянан үзэж албан ёсны дүгнэлт гаргаж өгөхийг Сайд танаас нутгийн иргэд, байгаль хамгаалах чиглэлийн ТББ-ууд хүсч байна. Мөн “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Ургамал, Амьтан, Агаарын тухай” Монгол улсын хуулиудын хэрэгжилт тус нутагт ямар байгааг шалгасан үнэлгээг хянаж өгнө үү. Өмнөх жилүүдэд хийгдсэн байгаль орчны үнэлгээнүүд, тэдгээрийн хэрэгжилтийн тайлангууд болон газар дээрх бодит нөхцөл байдалд “хянан магадлагаа” хийж, Та газар дээр нь бичлэн очиж ажиллан  танилцах боломж байна уу. Мөн “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”, “Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ” болон “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”-нүүдийг олон нийтийн өмнө ил тод, иргэдийн оролцоог хангасан, хараат бус шинжээчдийг оролцуулах байдлаар дахин хийх шаардлагатай гэж бид үзэж байна. Даацын хатуу хучилттай замаа тавьсаны дараа олборлосон баялагаа тээвэрлэхийг хариуцлагатай уул уурхай гэх үү, байгаль орчинд асар их хохирол учруулсны дараа зам тавих, эсвэл бүүр тавихгүй тээвэрлэж олборлохыг ногоон хөгжил, хариуцлагатай уул уурхай гэх үү гэдэгт Сайд та албан ёсны хариулт өгнө үү. Та энэхүү бичиг баримттай танилцан албан ёсны хариултаа ажлын 10 хоногт багтаан бидэнд бичгээр гаргаж өгнө үү. Таныг байгаль орчин хэрхэн сүйдэж байгааг өөрийн нүдээр харж, танилцаж байгаль орчинд ээлтэй, дэд бүтцээ бүрэн шийдсэн хариуцлагатай байдлыг бий болгох, тээврийн болон иргэний хатуу хучилттай авто замаа бүрэн тавьж ашиглалтанд ортол тээвэр хийхийг зогсоож, цаашид байгаль орчинд ээлтэй байх талаар ухаалаг шийдвэр гаргах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар санаачлагатай ажиллана гэдэгт бид гүнээ итгэж байна. Хүндэтгэсэн: “Шинэ зууны Цээл” ТББ-ын гишүүд, Цээл сумын иргэд” гэжээ. Мөн энэхүү өргөх бичгийн хамт нутгийн иргэдийн гарын үсгийг цуглуулан хавсаргасан аж.

  П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gan 1:
Teewriin ? Mash hund bna.50 dahi km - 170 km hurtelh zamaa ynzlaachee!!! Selbegiin zardal ihseed ewdrel ih garj jolooch nart ashiggui bolj BNA shuu.!!!!!! Eswel tonn km iinhee unelgeeg shat shatand n 10 tugruguur nemee Minjmaa!!!!
2019-03-15
gerel:
haah heregtei . eh oron baigali delhiigeer yugaar ch hudaldaj avch chadahgui shuude. Ene Bazaraa gedeg hujaagiin erliiziig shorond horiul taarna . yagaad tsoohon heseg ni eh ornoo hairlahgui iddeg ym be. etseg uvgud ene luivarchdiig erhluulehiin tuld gazar shorooniho toloo baildaj altan amia aldsan bolj bnuu
2013-03-04
i'mngl:
Ene company ni Hudulmuriin ayulgui baidliig ulandaa gishgedeg gazar yum, suuliin hagas jiliin hugatsaand 4-5 hunii ami nas hohirch, 10 garui hunii eruul mend notstoi hohirsoor baihad aimag oron nutgiin udirdlaguudtai ugsen huiwaldaj, hel amiig darahaas uur ajilhereg yavuulaagui gedgiig heleh ni zuitei bolov uu.
2013-03-04
bayasaa:
ene companii uil ajillagaag zogsooh heregtei, bid tumruu uursduu ashiglah heregtei, buh zuilee gadagsh gargaj hyatadiig tejeehee bolio
2013-03-04
gerel:
haah heregtei . eh oron baigali delhiigeer yugaar ch hudaldaj avch chadahgui shuude. Ene Bazaraa gedeg hujaagiin erliiziig shorond horiul taarna . yagaad tsoohon heseg ni eh ornoo hairlahgui iddeg ym be. etseg uvgud ene luivarchdiig erhluulehiin tuld gazar shorooniho toloo baildaj altan amia aldsan bolj bnuu
Ariun:
Ix xurliin gishvvn J.Enxbayriin xubi ezemshdeg kompani Oilgomjtoi shvde naizuud ni Jorj ,bayn Bazaraa geed zaluuchuud l ajilluuldag Gobi -Altaigaas ner debshix sonirxol ni ene l bsan biz Bvx aimguud dotroso xamgiin xogjil muutai ni gobi altai aimag Iim xvnee songoj xamag baylgaa uxuulsan vm chini vaj ch xogjix be nutgiinxan bvgd l vridagsjdee
2013-03-04