
БНХАУ-ын Гадаад Худалдааны Төвийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлан Монголын бизнес эрхлэгчидтэй өнөөдөр уулзлаа. Энэхүү уулзалт МҮХАҮТ-д зохион байгуулагдсан бөгөөд уулзалтаар БНХАУ-ын Гуанжоу хотноо “Canton Fair 2013” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийсэн байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15- наас тавдугаар сарын 5-ны хооронд зохиогдох тус үзэсгэлэн нь Азидаа хамгийн томд тооцогддог аж.
Тус үзэсгэлэнгийн хамрах хүрээ маш өргөн бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизм, барилгын тоног төхөөрөмж, барилгын материал, цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, бэлэг дурсгал, бүх төрлийн бэлэн хувцас, цүнх, гутал болон Хятадын импортын бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дор цуглуулж чаддаг ажээ. Тиймээс энэхүү үзэсгэлэнд Монголын бизнес эрхлэгчид оролцох боломжийн талаар мөн мэдээлэл өгөв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ