БНСУ хараар ажиллагсдад оногдуулах шийтгэлээ чангатгав

img

Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дуусгавар болж буй гадаад ажилчдыг G-1визний ангилалтай болгож өгнө гэсэн зуучлагчид  БНСУ-д олширч байна. 2-3сая вон өгвөл  G-1визний ангиллыг авах боломжтой гэсэн үг аж. Гэхдээ, G-1визний ангиллыг цалин мөнгөө авч чадаагүйн улмаас Хөдөлмөрийн яаманд хандан гомдол гаргасан, эсхүл үйлдвэрлэлийн ослын улмаас эмчилгээ хийлгэж буй, шүүхэд нэхэмжлэл гаргасан гадаад ажилчид, түүнчлэн цагаачлах хүсэлт гаргасан гадаад ажилчдад олгодог. Энэхүү виз нь зөвхөн оршин суух эрхтэй болон хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас магадгүй дээр дурдсан арга шиг зуучлагчаар дамжуулан хууль бусаар G-1визний ангилалтай болсон ч гэсэн хөдөлмөр эрхлэх боломжгүй. Мөн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3-р түвшинд тэнцвэл оршин суух хугацааг сунгах боломжтой.” хэмээн сурталчилж буй солонгос хэлний дамжаанууд ч мэр сэр байгаа бөгөөд энэ нь ч бас үнэнд нийцэхгүй. Хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгөө иймэрхүү залиланд өртөн алдахгүйн тулд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Энэ жил ойролцоогоор 90 гаруй мянган гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх хугацаа дуусгавар болох ажээ. Гэхдээ, өнөөг хүртэл нутаг буцалгүй хууль бусаар оршин сууж буй гадаад ажилчид олон байгаа учраас сүүлийн үед хууль бус гадаад ажилчдыг шийтгэх журмыг чангатгасан байна. Уг журмыг дор танилцуулъя. 1) 20 сая воноос доош хэмжээний мөнгөн торгууль ногдуулах эсхүл 3 жилээс доош хугацаагаар хорих 2) Тухайн улс оронд зохиогдох солонгос хэлний шалгалт(EPS-TOPIC) –нд хамруулахгүй байх 3)Тухайн улс орны солонгост ажиллуулах ажилчны тоог цөөрүүлэх 4) Солонгос улсад дахин орж ирэхийг хязгаарлах (5жил)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hun:
hohi ni eee
2012-09-11
arai ch dendnee
2011-11-15
gvv2 arai ch texkv bxa teul tgd l ter xed n irdgvin bgazde xar tamga geech.g n darna bz.
2011-11-12
ЭНЭ ТЭГЭЭД ЮУ ГЭСЭН ҮГ ВЭЭ? ТЭНД ХАРЛАЖ БАЙГАА ХҮН ОДОО ЗҮГЭЭР ИРЬЕ ГЭЭД ОНГОЦОНД СУУТАЛ ШУУД ТОРГОНО, ЭСВЭЛ ХОРИНО ГЭСЭН ҮГ ҮҮ
2011-11-10