
Энэ оны дундуур Норвеги улсад алан хядах ажиллагаа явуулж олон хүний аминд хүрсэн алуурчин Андрес Брейвикийн хэргийн шүүх хурал Осло хотод энэ сарын 14-нд үргэлжлэхээр болжээ.
Алан хядагчийг яллах хэргийн баримтыг шинжээчид хангалттай бүрдүүлсэн хэмээн хуулийн байгууллагынхан үзэж шүүх хурлын товыг ийнхүү зарласан байна.
Түүнд ард түмний эсрэг терооризм хийсэн хэмээн ял тулгаж байгаа аж.
Андрес Брейвик энэ хугацаанд хоригдож буй газраа телевизор үзэж сүүлийн үеийн дэлхий дахины мэдээллийг цаг алдалгүй авч, компьютер тоглож байжээ. Мөн Брейвик телефон утас, интернэт өгөхийг шоронгийн удирдлагаас хүссэн боловч үүнийг нь зөвшөөрөөгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ