
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор Бүгд найрамдах намын сунгаанд нэрээ дэвшүүлсэн улстөрч Херман Кэйнтэй холбоотой шуугиан сүүлийн үед америкчуудын чихийг дэлдийлгэж байгаа.
Түүнийг нэгэн эмэгтэй өөрийг нь олон жилийн өмнө бэлгийн дарамтад оруулсан хэмээн хэвлэлээр зарласан билээ.
Энэхүү шуугиан дэгдээд удаагүй байтал бас Кейний удирдлагад өмнө ажиллаж байсан нэгэн эмэгтэй улстөрчийг ёс бус, бүдүүлэг авир удаа дараа гаргадаг болохыг баталж буй тухайгаа хэвлэлээр мэдэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан Бүгд найрамдах намын гишүүд дэмжигчдээс түүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж авахыг хүртэл уриалж байгаа.
Харин нэр дэвшигч Херман Кейн энэ бүх шуугиан бол түүнийг сонгуульд нэр дэвших замд нь саад учруулахыг оролдсон өрсөлдөгчдийнх нь явуулга хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа хажуугаар хуулийн байгууллагаар энэ бүхнийг шалгуулж үнэн мөнийг тодорхойлуулна хэмээгээд байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ