Месси логотой боллоо

img

“Супермэн, Бэтменийг мартагтун. Дэлхийн топ спорт хөлбөмбөгийн супер-хүн Лионел Месси логотой боллоо” хэмээн хэвлэлүүд бичиж эхэлжээ.

Барселон клубын тоглогч, Аргентины шигшээгийн супер од Месси өөрийн гэсэн логотой болж түүнийг facebook хуудас дээрээ байрлуулсан байна.

Тэрбээр Майкл Жордан, Дэвид Бекхам, Тайгер Вүүдс зэрэг спортын гайхамшигтай одуудтай дүйцэхүйц өнөө цагийн нэр алдартай тамирчин тул өөрийн бэлгэдэлтэй болохыг шүтэн бишрэгчид нь зөвлөж байсан гэнэ.

Тиймээс Месси логотой болсон байна. Энэхүү өвөрмөц логог харсан хүн бүхэн Месси хэмээх нэрийг амандаа хэлэх цаг ойрхон боллоо хэмээн түүний логоны талаар хэвлэлүүдэд бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

goyo logo bnaoo. like it
2011-11-13