
Сүүлийн хэдэн жил Хятадын эдийн засаг сэргэж, Хятадын дэд бүтэц хийгээд аялал жуулчлал урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хөгжиж байгаа. Харин 2008 онд Зуны олимпийн наадам Бээжинд болсон нь Хятадыг олон улсын тавцанд баттай байр суурь эзэлэхэд нь тусалсан юм. Мөн Бээжин урьд өмнө нь дэлхийн нүд, чихэнд хүргэсэн муу муухай болгоноо энэ наадмаар балласан гэхэд болно.
Ийнхүү эдийн засаг, цэрэг, улс төрийн хувьд хүчирхэг болж, олон улсын тавцанд нөлөө үзүүлж эхэлсэн Бээжин олны анхаарлыг өөр дээрээ татаж Японы “тархи”-ийг задаллаа. Энэ нь тэдний гомдлын мөр гэж болно. Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар Бээжингийн энэхүү алхам нь “Хуучин гомдлоо дэлхийн бусад орнуудад харуулахыг хичээж, тухайн үед маш их зовлон үзсэн гэдгээ одооноос эхлэн Японд байнга сануулж байх, Хятадуудыг тарчлаан зовоож байсных нь төлөө Япон улсыг хэзээ ч өршөөхгүй гэдгээ харуулж байгаа бололтой” хэмээн дүгнэжээ.
ХЯТАДУУДЫН МАРТАШГҮЙ ЗОВЛОН
Хятадууд энэ зовлонгоо хэзээ ч мартдаггүй. Энэ нь дэлхийн II дайн дууссаны дараа Япон улс тус улсын эсрэг бактерлогийн зэвсэг хэрэглэсэн билээ. Энэ талаар Бээжин байн байн дурсдаг ч хөгжлөөрөө дэлхийн тэргүүлсэн Япон төдийлөн газар авхуулдаггүй дардаг байв. Харин энэ удаа Бээжин асуудлыг хөндсөн нь дэлхий дахиныг өөртөө татаж чадсан юм.
Хятадад энэ зовлонгоо мартаж чадахгүй байн байн санаж, өс хонзон санадаг нь Японы эсрэг хөдөлгөөнөөр илэрч байдаг билээ. Жишээлбэл, 2005 онд Хятадад Японы эсрэг хөдөлгөөн өрнөх үеэр Японы дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж, Японы

дипломат байгууллагын эсрэг увайгүй үйл ажиллагаа явуулж байсан юм.
Чанга хатуу хуультай Хятадууд Японы эсрэг үзлийг шинэ үеийнхэн буюу залуустаа нэвт шувт шингээсэн нь хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад Германын эсрэг үзэл маш хүчтэй байсантай адил хэмжээнд байв. Гэвч одоо ОХУ-д эх орны дайнд тулалдаж явсан дайчид бараг үгүй болсон учраас энэ үзэл бараг мартагдаж өс хонзон үгүй болох тийшээ хандсан гэдэг. Харин Хятад улсад Японы эсрэг үзэл улам идэвхжиж, ялангуяа залуучуудын дунд ихэд газар авчээ. Нэгнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй үндэсэрхэг үзэлтэй Хятадууд энэ байдлыг дэвэргэхэд харагдах төдий “оч” байхад л хангалттай хэмээдэг.
ЯПОН ТАРХИ
Японы квантуны армийн 731-р отряд хүмүүс дээр биологийн зэвсэг туршиж байсан газрыг Харбин хотод өндөржүүлсэн хамгаалалтад авсан юм. Энэ отряд бактерлогийн зэвсэгтэй их бууны сум хийж хүмүүс дээр туршиж байсан газрыг ч онцгой хамгаалалтад авсан.
Энд Зүүн өмнөд Азийн улсуудад хэрэглэх бас турших бактерлогийн зэвсэг боловсруулах Япон улсын маш нууц зэрэглэлийн “тархины төв” бааз байсан юм. Энэ Харбины Освенцимд олзлогдсон Хятадын цэргүүд, Оросын цагаачид, Монгол, Солонгос улсуудын болон Ази тивийн бусад улсуудын хэдэн мянган иргэд энэ туршилтын золиос болсон юм. Тэднийг тарваган тахал болон бусад үхлийн бактераар өвчлүүлж бактерлогийн дайны үед хэрхэн амьдрахыг нь шалгаж байсан гэдэг.
СОЛОНГОС БА ЯПОНЫ ХАРИЛЦАА
Японы түрэмгийлэгчдийн эх газар дээр учруулсан гай зовлонг Хойд, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азийн улсууд сайн санаж байгаа. Солонгос эмэгтэйчүүдийг “сексийн боол” болгож байсных нь төлөө Өмнөд Солонгос улс Японыг хэзээ ч уучилж чадахгүй гэдэг. Япон улсыг уучлалт гуйлгах, бие сэтгэлд учруулсан хохиролын нөхөн

төлбөр төлүүлэх зэрэг асуудал хариуцсан маш хүчтэй нийгмийн хөдөлгөөн Өмнөд Солонгос улсад бий болоод байгаа хэмээн эрдэмтэд үздэг.
Харин Японы Засгийн газрын хувьд Өмнөд Солонгос улстай 1965 онд байгуулсан харилцааг сайжруулах хэлэлцээрээр өнгөрсөн дайны тухай бүх зүйлийг мартахыг заасан хэмээн мэдэгддэг.
Мөн Хятадтай харилцах харилцаандаа түүхийн цэрэг дайны үеийн хуудсыг хаасан гэсэн ойлголтыг байнга өгдөг. Японы 731-р отряд байсан газрыг Бээжин онцгой хамгаалалтад авснаараа өнгөрснийг хэзээ ч мартахгүй гэдгийг сануулж буй бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ