Ираны асуудлаар Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахыг хүсэв

img

Франц улс яаралтай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг явуулахыг уриаллаа. Их Британийн гадаад хэргийн сайд Иранд хандан албан ёсоор мэдэгдэл гаргасан бөгөөд үүнд нь Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан тайланд тус улсыг цөмийн зэвсэг эзэмших зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь батлагдсан тул даян дэлхийн энхтайваны төлөө нэн даруй үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан юм. Энэхүү мэдэгдлийн дараа Францын гадаад хэргийн сайд Аллен Жуппе НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг нэн даруй хуралдуулахыг хүссэн юм. ОХУ, Хятад улсууд энэ санаачлагыг дэмжиж асуудлыг олон улсын яриа хэлэлцээрээр шийдэхийг чухалчилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ