Нөөцийн махнаас 28.4 тонныг худалдаанд гаргаад байна

img

Нөөцийн махыг борлуулах дэлгүүрүүдийг сонгож гэрээ хийх, сав боодлыг бэлтгэх, жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажлуудыг хангасны үндсэн дээр энэ сарын 06-ны өдрөөс борлуулалтын үйл ажиллагааг эхлээд байгаа билээ. Өчигдрийн байдлаар  нөөцийн махны менежерийн зүгээс дүүргүүдээс баталж өгсөн 350 орчим дэлгүүрээс 210 дэлгүүртэй гэрээ байгуулаад байгаа аж. Эдгээрээс 9 дүүргийн 106 цэгээр борлуулалт хийж эхэлжээ. Улмаар нөгөөдөр гэхэд төлөвлөсөн бүх дэлгүүрүүдэд нийлүүлэлт хийгдсэн байхаар төлөвлөсөн байна. Нөөцийн махыг дэлгүүрүүдийн хүссэн хэмжээгээр нийлүүлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар үхрийн мах 12.3 тн, ямааны мах 4.2 тн, хонины мах 11.9 тн буюу нийт 28.4 тн махыг борлуулалтад гаргаад байна. Борлуулалтыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу 2-3 кг-аар жижиглэж савласан байдлаар, нэг кг үхрийн махыг 5950,  ямааны махыг 4850, хонины махыг 5750 төгрөгөөр тус тус борлуулж байгаа юм. Нөөцийн махны борлуулах гэрээ хийсэн дэлгүүрүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ