Хойд эцгийнхээ хүүхдийг тээсэн охин сургуулиасаа гарчээ

img

Монголд насанд хүрээгүй хүүхэд бэлгийн мөлжлөгт өртөн гэмт хэргийн золиос болж сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохирч буй тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэх боллоо. Зөвхөн энэ оны эхний зургаан сарын байдлаар 8-15 насны арав гаруй  хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Тухайлбал ОБЕГ-ын Авто баазын дарга, ахмад С.Золжаргал  хичээлээсээ тараад гэр рүүгээ явж байсан найман настай М охиныг машиндаа чирч оруулан хүчирхийлж улмаар  өвлийн  хүйтэнд нүцгэн цасан дээр хаяж хэргийн газраас зугтсан хэрэг гарч байв. Охин гэмт хэрэгт өртсний улмаас хөл нь хөлдөж бие засч чадахгүй болтлоо эрүүл мэндээрээ хохирсон  тухай  сэтгэл сэртхийлгэсэн  мэдээлэл сонин хэвлэлийн шарласан хуудаст үлджээ. Тухайн үед уг хэргийг үйлдсэн С.Золжаргалыг цагдаагийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж гэрээс нь баривчилсан юм. Шүүх ч түүний гэм бурууг тогтоон  25 жилийн хорих ял оноосон.  Хэдийгээр харгис гэмт хэрэгтнийг Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх ялласан ч  хохирогч охин өнөөг хүртэл Эх нялхасын эрдэм шинжилгээний хүрээлэнд   эмчийн хяналтад эмчлүүлж байна. Томчууд хүүхдийн эрхэнд халдаж бэлгийн болон хөдөлмөрийн цаашлаад сэтгэл санааны шийтгэл оноохгүй байхыг уриалан жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон  манайд тэмдэглэж ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл энэ өдөр төр засаг юу хийв, хүүхдийн нэрээр байгуулагдан гадаад дотоодоос санхүүжилт нэхсэн олон арван төрийн бус байгууллагууд дорвитой ямар ажлыг гүйцэтгэв гэсэн асуултад хариулт нэхэх өдөр. Харамсалтай нь  эдгээр олон байгууллага хүүхдийн төлөө  гарт баригдаж нүдэнд харагдах дорвитой ажил  хийсэн нь цөөн. Тиймээс ч өнөөдрийг хүртэл хүүхдийн эрхийг хамгаалах тухай хий хоосон яриа  байхаас  бодит амьдрал дээр хэрэгжсэн зүйлгүй. Хүүхдийн амь насыг бүрэлгэх, хүчиндэх хэргүүд шил шилээ даран гарч нийгэм тэр аяараа энэ гаж аймшигтай үзэгдлийг байдаг зүйл мэт хүлээн авч эхэлсэн нь даанч харуусмаар. Өөрөөр хэлбэл энэхүү хэргийн мэдээллүүдэд нийгмийн сэтгэл зүй цочирдож сэртхийхээ нэгэнт больж чихэнд аль эрт дасал болсон байх юм. Түүнчлэн хүүхэд гэмт хэрэгт өртөж буй нэг томоохон шалтгаан бол яах аргагүй  эцэг эхийн харицлага, анхаарал халамж  дутсантай холбоотой. Жишээлбэл амьдралын баталгаажих төвшингөөс доогуур орлоготой айл өрх томчууд хүүхэддээ хараа хяналт тавьдаггүй. Түүнчлэн орон нутгаас шилжин ирсэн баримт бичиггүй, ээж аав нь наймаа эрхэлдэг айлын хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэг үйлдэх, орон гэрээсээ дайжиж, тэнэмэл амьдралаар амьдрах нь их байна. Тэнэмэл амьдралтай, эсхүл бүтэн, хагас өнчин хүүхдүүдэд аливаа эрсэдэл хүлээхэд бэлэн гэсэн үг. Тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж байна гээд төрөөс  хэд хоног хооллож эрүүл мэндийн үзлэгт оруулахаас хэтрэхгүй. Уг нь бол хороо, дүүрэг, хот нийслэлээрээ хүүхдийг хүчирхийллээс  урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах учиртай. Гэтэл  зарим  эцэг эхчүүд хүүхдүүддээ  анхаарал тавих нь бүү хэл    төрөөс өгсөн 21 мянгийг нь  хүнсэндээ зарцуулахаас цаашгүй. Дүүрэг хорооны нийгмийн ажилтнууд 70 мянгын дэвтэр олгохоос өөрийг хийхгүй. Уг нь тэд эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч ажиллах ёстой. Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт амьдарч буй охид ч хүчирхийлэлийн золиос болсон тухай баримтууд олон бий. Баримт сөхвөл Сүхбаатар аймагт 17 настай охин удаа дараа хойд эцэгийнхээ дарамтад бэлгийн хүчирхийлэлд өртөсний уршигаар жирэмсэлсэн хэрэг ч гарчээ. Хохирогч  охин Г хойд эцгийн  дарамт, хүчирхийлэлээс үүдэн сурлагаар доголдож анги хамт олнынхоо дунд сурч чадахгүйд хүрч сургуулиасаа гарчээ.  Түүнчлэн зөвхөн энэ аймагт гэхэд л найман настай охиныг 22 настай эрэгтэй хүчирхийлсэн, 10 настай эрэгтэй хүүхдийг  нэгэн этгээд садар самуунд уруу татсан хэрэг ч цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тиймээс эцэг эхчүүд, хүүхдийн төлөө ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагууд  охид хөвгүүддээ аймшигтай хэргийн золиос болгохоос урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага байгааг дээрх баримтууд нотлож байна. Хүүхэд бол  төрийн болон  эцэг эхийн хайр халамжинд байх онцгой эрхийг шаарддаг. Н.Түвшин    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бибид:
Сїхбаатар угийн маньяак аймаг шд
2013-05-13
халиуун:
ийм хэрэг хийсэн хүнийг цаазаар авдаг болгох юмсан би ерөнхийлөгч болчвол хамгийн түрүүн ийм ажил хийнэ бурхан гэж байдаг юмуу байдаг бол яагад ийм бяцхан үрсийн зовлон шаналал цөхрөл өвдөлт нулимсыг хараад байж байдаг хэрэг үү энэ амьдрал чинэ яацан хорвоо гээч вэ саяхан мэдээгээр 4хөн настай жаахан амьтныг хүчирхийлсэн гэж сонслооо үнэхээр зүрэх эмтэрж шимширж байна . миний дүү 6хан насандаа бас ийм адгийн малд хүчиндүүлсэн үнэхээр аймаар хэцүү юм байналээ амьдарал орвонгоороо эргэж үргэлж зүрхэндээ хорсол зэвүүцэл шаналал тээж явдагдаа
2013-02-05
Zugeer l al:
Iim zavaan ymnuudiig zugeer l alah heregtei. Yadaj l uhchihsen gej boduul ter aimar tamd unasan huurhii byatshan amitdiin zurh n arai deer tsohiloh bh. ene muu huuli batlagchid uursduu zovlong n amsahaas naash hudluhgui bh daa. Hun bish adguusnuudiig huni niigmees archih heregtei
2012-04-10
Yadira Hearon:
Wow, wonderful weblog layout! How lengthy have you been blogging for? you produced blogging appear effortless. The overall appear of one's web site is fantastic, as nicely as the content material!
2011-12-12
huurnuud uhvel taarna uursdiig tamlah ymsan
2011-11-24
nugelt horvoo gj u? huurhii urs huvi zaya aidas dund bj taarahgvi Ter ZOLJARGAL ahmada tumnii nuden dr tsaazla. yadag bulai gai ve yaj tiim ajil hj yavsan matar ve changad tamluul zuragn ha ba taviach hun durct aluurchin bj
2011-11-14
õýâëýë ìýäýýëýë äààí÷ äààí÷ áóðóó õóäëàà ìýäýýëýë öàöàõ þóì äàà.îáåã ò õýçýý ÷ çîëæàðãàë ãýæ àõìàä áàéãààãóé.òýð òóñìàà àâòîáààçûí äàðãààð. øàë õóäàë þì ÿðèõ þì.
2011-11-11
жаахан хүүхдэд өршөөнгүй хандсан ийм новшнуудыг өршөөж яадын.Бусад хүмүүс ч ийм хэрэг хийхээс айтал нь арга хэмжээ авч жишээ болгоод өгвөл таарна.тэр муу шоронд сууж байгаал өршөөлөөр гарна биз.хөөрхий охин насаараа шархтай л үлдийшд.Үүнээс болоод аавыгаа болоод эр хүнийг үзэх үзэлд хүртэл өөрчлөлт үзэн ядалт гарийшд.гадуур дүүрэн биеэ үнэлэгч байхад.Сэтгэл өвдчилөө.миний муу дүүтэй адилхан жоохон юм байнашдээ зайлуул.25 жил тэрийг хүчирхийлээсэй хар хүүрийг.хэлэх ч муу үг алга
2011-11-11
ТҮВШИН ГУАЙ ҮНЭН Л БАЙГАА ДАА ТАНЫ БИЧСЭН ЗҮЙЛ ИХ ОСОЛТОЙ ХАЛЬТ МУЛЬТ СОНССОН ЗҮЙЛЭЭ ЮУ Ч ГЭЖ БИЧИЖ ЧАДАХ ХҮН ШҮҮ
2011-11-10
america-iin virginia mujid GALBADRAH gedeg negen stgechiin ovchtei 60 hurch bui hun bii ter hun iimerhuu sonirholitoi niitrleliig huulbarlaj bichdeg yum odoo bichih baihdaa
2011-11-10
2 dahi zurag yamar aimar zurag we. Xoorhii doo. Huuhduud uneheer orowdmoor yumaa. Huuhed nas zowlontoi bh yosgui
2011-11-10
tiim shu Tsaxiagiin Elbegdorj Oyutolgoi Tawantolgoigoo tvr hoish ni tawiad hunii erh choloo, niigmiin hund asuudliig anhaarah heregtei bna.
2011-11-10
ene adguusuudiig olnii omno alaad tamlaad ogoochee. eronhiilogch guai tand ur huuhed baidag, zurh setgel baidag bol nudee neegeed ard tumniihee baidliig, hund hetsuu amidraliig haraachee, gemt hergiig bagasgah talaar yum hiigeechee
2011-11-10