Ерөнхий сайдаа иргэдэд ажлын байр гаргаад өг, бусдыг нь ...
Иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж байгаа арга зам улс орон бүрт харилцан адилгүй боловч Европ тивд Швед, Ази тивд Хятад улсын бодлого өвөрмөц онцлогтойгоорой ялгарч байна. Шведийн нийгмийн бодлого нь “Бүх нийтийн хөдөлмөр эрхлэлт, цалингийн хамтын ойлголцлын систем, хүртээмжтэй хуваарилалт” гэсэн үндсэн зарчимд тулгуурласан байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй ч бай, өндөр настан ч бай бүх иргэдэд тохирсон ажлын байр бий болгож хөдөлмөр эрхлүүлэх, үндэсний бүтээмжийн буюу цалингийн хамтын ойлголцлын хүртээмжтэй хуваарилалтын бодлого юм.
Манай улсын хувьд зах зээлийн эдийн засгийн харилцаанд иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулах эрх зүйн тогтолцоо бүрдэж байгаа боловч нийгмийн халамжийн чиглэлийн тогтолцоо нь давамгайлах хандлагатай болж, энэ харилцааг өөрчлөх зохицуулалтын суурь нь болох хөдөлмөр эрхлэлтийн бодлого учир дутагдалтай байна гэж үзэж болно. “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн үзэл баримтлал” 1992 онд батлагдсанаас хойш хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудал хариуцсан яам олон удаа татан буугдаж, нэгдэж байсантай холбогдон хөдөлмөр эрхлэлтийн бодлогын залгамж чанар зарим талаар алдагдаж, өнөөдөр хөдөлмөрийн бодлого нийтэд ойлгомжгүй, үр дүн нь харагдахгүй байна.
Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт ямарч төлөвлөлтгүй хаус хэлбэрт орсноос энэ хөдөлмөрийн зах зээл рүү чиглэсэн хөрөнгийн үр дүн тодорхойгүй байна. Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн нийлүүлэгч сургалтын салбарыг авч үзэхэд мэргэжилтэн бэлтгэхэд зарцуулж байгаа төрийн болон иргэд, аж ахуйн нэгж, өрх гэрийн төсвөөс гарсан олон арван тэрбумаар тооцогдох мөнгө үргүй салхинд хийссэнтэй адил болжээ. Одоогоор их, дээд сургууль, коллежид суралцагчдын 62.0% хувь буюу 104720 нь нийгэм, хүмүүнлэг, боловсрол, үйлчилгээний салбарын чиглэлээр суралцаж төгсөж байгаа боловч хөдөлмөрийн зах зээлд тухайн мэргэжлийн эрэлт, зах зээлийн багтаамж бага байгаагаас дийлэнх нь мэргэжлийн бус ажил эрхлэх, эсвэл ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь энэ хүний сургалтанд зарцуулсан хөрөнгө үргүй зардал болон хувирч байна. Гэтэл Итали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын боловсролын яам тухайн сургуулийн төгсөгчдын хэдэн хувь нь ажлын байртай болсныг хөдөлмөрийн болон сургалтын төрийн хяналтын байгууллагын ВЭБ хуудсанд байршуулах, зарим шаардлагагүй мэргэжлийн элсэлтийг түр хаах зэргээр иргэд болон суралцагчдыг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авдаг байна.
Нөгөө талаар улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлууд ажиллах хүчний төвлөрлийг сааруулах, нэгэнт бий болсон төвлөрөлийг ашиглах, тухайн жилийн болон ойрын жилүүдэд хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирэх ажиллах хүчний нөөцийг ажлын байраар хангах хэмжээний оновчтой хөрөнгө оруулалт улсын хэмжээнд биш гэхэд зарим бүс нутгийн хүрээнд ч харагдахгүй, төлөвлөгдөхгүй, энэ чиглэлээр мэргэжлийн яамд ахиц дэвшил гаргахгүй байна.
Түүнчлэн сүүлийн гурван жилд жижиг үйлдвэрийг дэмжих чиглэлээр жилд 30-300.0 тэрбум төгрөг төлөвлөж байгаа боловч улсын болон орон нутгийн онцлог, зах зээлийн хэрэгцээнд чиглэсэн оновчтой чиглэл зааж өгдөггүй, төрийн бодлогоор дэмжих хэрэгжүүлэх зорилт, үйлдвэрлэл үйлчилгээг сонгодгүйгээс мэдэгдэхүйц үр дүн нь гарахгүй байгаа нь жижиг үйлдвэрлэлийн бодлого, санхүүжилт оновчтой биш, зээл авагчдын үйлдвэрлэл тогтвортой биш, ажилгүйдэлд ихээр өртөж байгаа сумын төвийн оршин суугчдад чиглэсэн тодорхой бодлого байхгүйгээс шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хөдөөгийн 308 сумын хүн амаас 213 сумын хүн ам нь цөөрсөн судалгаа гарч байна.
Үе үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө олон мянган ажлын байр бий болгох амлалт өгдөг ч ажлын байрны бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээлэллийн систем байхгүйгээс хөдөлмөрт зуучлагдсан иргэдийн хэд нь шинэ ажлын байранд, хэд нь шилжилт хөдөлгөөнөөр бий болсон ажлын байранд зуучлагдсаныг ялгаж салгах боломжгүйн дээр хэдэн иргэн Засгийн газрын бодлогоор бий болгосон ажлын байранд, хэд нь аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн өөрсдөө санаачлан төрийн дэмжлэггүй бий болгосон ажлын байранд хөдөлмөр эрхлэж байгааг мэдээлэх боломжгүй байна.
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 736.6 мянга гаруй нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг 15 хүртэлх насны хүүхэд, 480 гаруй мянган хүн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагч, 221 гаруй мянга нь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа тэтгэлэг авагч оюутан, 100-гаад мянган хүн хүүхдээ асарсны болон ажилгүйдлийн тэтгэмж авагч, 160 гаруй мянга нь төрийн албан хаагч, цэрэг/ хорих ангид хүмүүжигчдийг хамт оруулав/ буюу нийт хүн амын 1.7 сая нь улсын төсвөөс хараат шууд ашиг хүртэгчид болж гадаадад ажиллаж, сурч байгаа 100 гаруй мянган хүнийг нэмж нийт хүн амаасаа хасч тооцвол баялаг бүтээх бололцоотой ажиллах хүчинд хамаарах хүн ам маань 1 сая орчим болж байна. 2011 оны статистикийн мэдээнээс харахад ажиллагчдын тоо 1037,7 мянга байгаа нь төрийн албан хаагчдыг оруулсан тоо бөгөөд тэдгээрийг хасаж тооцоолохоор ажлын байр шаардлагатай 130-аад мянга хүн байгаа мэт хийсвэр тооцоо гарах боловч энэ бол бодит ажиллах хүчний хэрэгцээ биш юм.
Өнөөдөр амьжиргааны эх үүсвэр амьдралд хүрэлцэж байна уу гэвэл төрийн албан хаагчдийн хувьд ч, аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын хувьд ч хүрэлцэхгүй байна гэж хэлэх хүн нийт ажиллагчдын ихэнх хувийг эзэлж байна. Нөгөө талаар хөдөлмөр эрхлэгчдээс гадна тэтгэвэр тэтгэмжээр амьжиргаагаа зогоож байгаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан суралцагчдийн 80 гаруй хувь нь өөртөө таарч тохирсон цагийн болон байнгийн, түр ажил эрхлэх боломжтой, сонирхолтой, хэрэгцээтэй бөгөөд тийм хүмүүс 600 гаруй мянга байна гэсэн тооцоо гарч байна. Энэ бүхнийг нэгтгэн авч үзвэл зуны улиралд гардаг түр ажлын байрыг 100 хувь хангах, нэмж байнгийн ажлын байр шаардах хүний тоо 200-300 мянгаар нэмэгдэх боломж байна гэсэн үг юм.
Өндөр хөгжилтэй оронд өргөн ашиглаж байгаа хөдөлмөрийн зах зээлийн томъёоллуудыг авч ашиглах нь зүйтэй боловч ажилгүй иргэд, ажилгүйдлийн түвшинг тооцож байгаа өнөөгийн тооцоо манай нөхцөлд тохирохгүй байна. Өргөн уудам нутагтай манай улсын хувьд хөдөлмөрийн байгууллагад байнга бүртгүүлэх боломжгүй боловч, нөгөө талаар суманд ажлын байр байхгүй тул байнга очиж бүртгүүлэх нь ч утгагүй асуудал болж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн дээрх асуудлуудтай холбогдон шинэчлэлийн Засгийн газар дараахи асуудлуудад шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай байна.
- Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг боловсронгуй болгож, аж
- Төсвийн хөрөнгө оруулалтыг хавтгайруулсан хэлбэрээр орон нутагт тэгш
- Халамжийн чанартай тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүүг нэмэгдүүлэх
- Хүн амын 60 гаруй хувь нь төрөөс цалин, тэтгэвэр, тэтгэлэг, тэтгэмж авч
- Авто болон төмөр зам, барилга орон сууц зэрэг их бүтээн байгуулалтын
- Шинээр бий болсон ажлын байр, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын
Д.Бямбаа /ЭША, судлаач/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ