МАН-ын "гоморхол" хэзээ дуусах вэ...

img

“Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүү шиг хэцүү” гэж эрт дээр үеэс монголчууд маань хэлж сургасаар ирсэн. Яагаад гэвэл эрх нь дэндсэн айлын хүүхэд ах захаа мэдэхгүй, ёс заншил уламжлалыг уландаа гишгэж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг л хамгийн түрүүнд тавьж, уйлж хашгиран аав ээжийгээ олны өмнө эвгүй байдалд оруулдаг гэдэг. Гэтэл монголын маань өмнөх болон одоогийн эрх баригчид яг л буруу эрхэлсэн хүүхэд шиг улс орны маань ирээдүйгээр тоглож байна. “Тарбозавр батаар”-аас үүдэлтэй Монголын үлэг гүрвэлийн музейтэй болно гэсэн Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээс үүдсэн асуудал хамгийн сүүлийн жишээ болох нээ. Тодруулбал, Лениний музейг энэ сарын 6-ны өдөр Соёл, спорт, Аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хорооны удирдлагууд хүлээж авах байсан. Харин МАН-ын удирдлагууд ирээгүй тул музейг хүлээж аваагүй билээ. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Лениний музейг эзэмшиж байсан МАН-ын удирдлагууд ирж хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон холбогдох албаныхан хэвлэл мэдээллийн байгууллагынханы хамт Лениний музейд очиход хаалга нь цоожтой, хүлээлгэж өгөх ёстой МАН-ынхан байтугай, хаалгаа тайлаад өгөх жижүүр ч байгаагүй. Тиймээс тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч П.Алтангэрэл дарга МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй утсаар холбогдож “Гурав хоногийн өмнө өгсөн албан бичгийн дагуу бид цагтаа ирээд байна. Танайхаас хүн ирж байна уу” хэмээн тодруулсан. Харин хариуд нь Ө.Энхтүвшин дарга “Бид энэ асуудлаар хоорондоо ярилцаж байна. Удахгүй хариу өгье, өнөөдөр очих боломжгүй” гэсэн хариулт өгснөөр Лениний музейн асуудал хугацаагүй хойшилсон юм. Хэдхэн хоногийн өмнө МАН-ын зүгээс сайд Ц.Оюунгэрэлд мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд дурдсаныг сийрүүлэв

“Монгол Улсын Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн “Үлэг гүрвэлийн төв музей байгуулах тухай” 11 дүгээр тогтоол гарч, уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор таны болон танай яамны Төрийн нарийн бичгийн даргын нэрээр Монгол Ардын Намын дарга Ө.Энхтүвшингийн нэр дээр гурван удаа бичиг ирүүлсэн байна. Дээрх Засгийн газрын тогтоол нь хэдийгээр Монгол улсад соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, палентлогийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор гарсан хэдий ч тухайн барилгын хууль ёсны өмчлөгчийн эрхэд бүдүүлгээр халдсан байгаад ихэд харамсаж байна. В.И.Лениний музейн барилга нь нийслэлийн  давж заалдах шатны шүүхийн 1997 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 462 тоот магадлал, дээд шүүхийн 1997 оны аравдугаар сарын 17-ны өдрийн шийдвэр, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн Ү-2202002678 бүртгэл, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 023296 тоот гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 4921 тоот гэрчилгээ зэргээс МАН-ын өмч гэдэг нь ердийн ухамсрын түвшний хүнд ойлгогдохоор баримт нотолгоо билээ. Дээрх Засгийн Газрын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д заасан” Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Мөн өмчийн эрх рүү хууль бусаар ардчилалын үнэт зүйлсийг гутаан байж ичгүүргүйгээр халдаж байгаа Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний хууль бус ажиллагааг дэмжин оройлон оролцож байгаа сайд Ц.Оюунгэрэл нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл байна. Энэ өдрөөс эхлэн Монгол Улсын Үндсэн хуулийн тулгуур зарчмыг Монгол Улсын Иргэний хууль, Монгол улсын эрүүгийн хууль зөрчсөн буюу зөрчихөөр завдаж байгаа хууль бус ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Монгол Улсын Засгийн газар өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ нэн даруй цуцлах цаашид үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн тулгуур зарчим болох хууль дээдлэх ёсыг чанад баримтлан ажиллахыг шаардаж байна” хэмээжээ.

Өнөөдөр асуудал дагуулаад байгаа Лениний музейн  хувьд манай улсын хэмжээнд үзмэрийн зориулалтай ганц барилга. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас соёлын зориулалттай барилга байгууламжаа “бүртгэх” явцад тус музейн эзэмшигчид нь тодорхойгүй болж яамныханыг хэсэг гайхшруулжээ. Эзнийг нь тодруулахаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байж, “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн уриаг ханандаа мөнхөлсөн Лениний музейн барилга МАН-ын өмч гэдэг нь олон нийтэд ил болсон. Төрийн өмчийн хороог байгуулагдаж, Монгол Улс тухайн үед өмчөө тоолж байх үеэс Лениний музейн эзэмшлийн асуудал дагуулсан гэдэг. Тухайн үед уг тооллогоор 60 барилгын эзэмшлийн маргаан үүсч байсны нэг нь Лениний музей аж. Тэр үед музейг төрийн өмч гэж үзэн бүртгэх гэтэл  МАН /хуучнаар МАХН/-аас үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс эзэмшлийн маргаан шүүхэд шилжиж МАН-ын өмч мөн гэсэн шүүхийн шийдвэр гарсан аж. Тиймдээ ч МАН буюу хуучнаар МАХН-ын удирдлагууд ардчилал эхлэхээс өмнө манай намын бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг, бидний өмч яах аргагүй мөн гэж өөр хоорондоо ярилцдаг юм билээ. Хувийн өмчийг хуулиар хамгаалдаг нь үнэн. Үнэхээр Лениний музей МАН-ын мэдэлд байгаа бол хууль журмын дагуу яриад асуудлыг шийдэх боломжгүй. Харин Шинэчлэлийн Засгийн газрын эрхмүүдэд нэг л арга үлдэж байгаа нь “Төр төмөр нүүртэй” гэдгийг харуулах. 1990-ээд онд Социалист улс орнуудад өрнөөд байсан “Престройка” буюу “Өөрчлөн байгуулалт” ид өрнөж байх үед ЗХУ задарч өнөөдрийн ОХУ бий болсон. Тухайн үед ОХУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон  Б.Ельцин хуучин Коммунист намын мэдэлд байсан бүхий л барилга байгууламжийг хураан авч төрийн мэдэлд авснаар өөрчлөлт шинэчлэлтийг зөв замаар эхлүүлсэн гэдэг. Мэдээж энэ аргыг хэрэглэх нь хүнлэг, энэрэнгүй, шударга ёсыг дээдэлсэн ардчилсан нийгэмд харш үйлдэл болно. Хамгийн гол нь энэхүү музейн барилгыг өгөхгүй гээд байгаа нь 20-иод жил Монгол Улсыг удирдаж ирсэн МАН өнгөрсөн сонгуулиар АН -д төрийн эрхээ алдсанаас үүдсэн “гоморхол” гэмээр. Тэрнээс биш эх орноо гэсэн чин сэтгэлтэй жинхэнэ Эх орончдын нам гэж өөрсдийгөө нэрлэж, жил бүрийн гуравдугаар сарын 1-нд ч энэ баяраа тэмдэглэж ирсэн МАН ганц музейн барилгыг төрдөө шилжүүлэхэд асуудалгүй биз ээ. Тэгээд ч нийслэлийн МАН-ийнханаа байрлуулчих долоон давхар “Тусгаар тогтнол” ордон нь байна. Ингээд бодохоор зүгээр л эрх хүүхдүүд тоглоомоо булаалдаж байгаа мэт дүр зураг харагдаад болдоггүй. Уг нь Монгол Улсад ганцхан музейн зориулалтын барилгыг энэ чиглэлээр нь ашиглаж гудамжинд хөсөр хаягдахад бэлэн байгаа өв, соёлын түүхэн үзмэрүүдийг хадгалдаг, олон нийтэд үзүүлдэг болчихвол сайхан л байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэр үед МАХН-ын өмч гэж байгаагүй,бүх ард түмний өмч гэж байсан ,та цаг үеээ мартсан байна.Таны амьдарч байсан орон сууц чинь таны өмч байгаагүй.
2016-11-24
Zorge !:
ene MAN ymar niigemd amidarch baigaagaa meddeg ymuu ! galt tereg ali ert hodolson ! odoo tuuhiig erguuleed HU ch bna uu MAHN ch bna uu ! butsaana gej baihgui ! ted odoo bugdeeree ev hamtaa duulaad hoid Solongosiig zorih uldev shiv !
2013-05-03
ЗЭВСЭГ:
ЧИ ТУСГААР ТОГТНОСОН УЛСАД АМЬДАРЧ, БӨӨСНӨӨСӨӨ САЛЖ ҮСЭГ МЭДДЭГ БОЛСОНДОО БАЯРЛА. МАН ГЭДЭГ НАМД ЧИНЬ АРД ТҮМЭН БАЙДАГ ЮМ ШҮҮ. ЧИ АРД ТҮМНИЙ ӨМЧ БУЛААХГҮЙ ШҮҮ. АРДЧИЛСАН НАМЫН ГӨЛӨГНҮҮД АРАЙ ДАВАРЧ БАЙНА ШҮҮ. ТА НАР НЭГ ӨДӨР УНАНА ГЭДГЭЭ БИТГИЙ МАРТ.
2013-03-17
Зочин:
Тэр үед МАХН-ын өмч гэж байгаагүй,бүх ард түмний өмч гэж байсан ,та цаг үеээ мартсан байна.Таны амьдарч байсан орон сууц чинь таны өмч байгаагүй.
Иргэн Дамбаа:
МАН-г улс төрөөс ангижруулж байж МОНГОЛ хөгжинө шүү
2013-03-17
zzbnn:
AH 1996-2000 ond zavshsan buh hurunguu huraalga! Ard tumen yaj ulsiin umchiig huvidaa zavshij bsniig martaagui! Deerees ni STOnii hajuugiin bair, Tuv shuudangiin urd taliin bair, 11r horoolold bdag bairnuudaa huraalga!
2013-03-16
akaa:
man suntugeee.tui tui tui
2013-03-15
LAALAA:
Мангар боловсрол соел муутай гэдгээ батлаад бгаа юм ӨДӨР ИРЭХ ТУСАМ МАХН МАН-ынханд АРД ОЛОН ИТГЭХЭЭ бОЛЬсООР БНА даа
2013-03-15
Amar:
kommunist nam odoo omchtei ban uu.bulaagaad awaach.
2013-03-15
лоохууз:
Ардыг нь хасаад Ху Ко гэж олуул
2013-03-15
asdknm:
mongoliin niigemd har tamhi met gai bolson MAN-g tatan buulgah heregtei.
2013-03-15
deerem:
hairan saihan muzei mahn in ah nar bulaagaad avsan yum
2013-03-14
санчир:
ичих булчирхай байна уу МАН-хан
2013-03-14
ойдов:
сөнөж байгаа нам ,ум мааны бад ми хум хойд насандаа сайн төрөлд төрөх,,,,,,,,
2013-03-14
ИРГЭН:
МАН -ҮНЭХЭЭР ДАВАРЧ БНА ,АРД ГЭДЭГ ҮГЭЭ АВЧ ХАЯХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ НАМ АРД ТҮМНЭЭСЭЭ ГАНЦ БАЙШИН ХАРАМЛАЖ БАЙЖ АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ БХГҮЙ
2013-03-14
лоохууз:
Ардыг нь хасаад Ху Ко гэж олуул
Ene hh:
Ene lligarhuudaaaa esergvvtseeed bgaaa zaluus jigvvvr baiguulj namaaa shinchilne geed bsan ted vneheer shinchlegdej bgaa bol yg l iim asuudal deer enhtvbshingiiin esreg uls orniihoo tolooo duugrah bsan daaaa haramsaltai ni vgvi yumaaa tegeheeer ted ve damjin alband zalarahiiig erhemlegsed vvvvv ?esvel deermiin bvlegleliiin tolgoilogchid iiim hvchtei heniiig ch darj chaddag komnist vzeltengvvd vvv ? Ain ???
2013-03-14
Эрдэмтэн:
Yu bicheed baigaam be. Dandaa l MAN-ruu dairch baih um ene site-uud. Tegej yrih bol umch huvichlalaar AN-iinhan yamar ih ulsiin hurungiig uursudduu avch baisniig sanahgui baina uu. Odoo ted luivraar avsan umchiinhuu achaar mongoliin tolgoi baychuud gegdej baigaa baih shuu. Muzein barilga baitugai obiektuud baigaa shuu. AN=komunist nam boljee.
2013-03-14
HAHA:
Yxsen ch ogoxgyi de, alaad avaarai ardchilagchdaa
2013-03-14
bagii:
Ardiin nam chni ard tumnii toloolloor nerlegdej yvj baigaa bolhoor ard tumen ene namaas ehiig huseh n oilgomjtoi shuu dee
2013-03-14
bagii:
muzein zoriulalttai ganz bairaa ard tumendee ardiin nam gochih um bol busad nam ene namaa dagnaa. harin ogch chadahgui bol busad nam gesen yg l tiimel bair suurin deer baih gej bodoj bna
2013-03-14
EKH ORONCH:
BUGDEREE BAIR ORON SUTSUUDA BAS ULSAD UGCHIILDA !!!!!!!!!! KHUNII YUM GEED BAIKHAD ZAAVAL AVNA GEED BAIGAA YUM BOL !!! ARDCHILSAN NAMIIN BAIRIIG BAS UGIILDA !!! CHADAKH UU !!!!!!!! END BICHIJ BAIGAA KHUMUUS UKHAAN ZARAACHEE, BUKH NAMUUDIIN BAIRUUDIIG TEGVEL BAS KHURAGAAD AVALDA !!! UGNA BAS TSAGTAA BUGD L UULSIIN BAIR BAISAN SHUDE !!!! CHADAKH UU !!!!!!!!
2013-03-14
1234:
ene kommunistuud yamar BUZARTAI yum be
2013-03-14
EKH ORONCH:
Mnii bair ternii bair gej baihaas yerun ali negen namiin medeld baigaa bukh bairuudiig tegvel khuraagad avchiilda tegeed tendee muzeinuudee bairluulchi, chadakh u? !!!!!!!!!!!!!!! CHADAKHGUI shude, yalsan n yal tulgadag ene niigmee uurchulmuur bna .
2013-03-14
babaja:
hoorhii muu man iinhan urubdmeer setgelgeetei humuus yum
2013-03-14
Zorig:
davarsan kommunistuudiig ulam davraahaar ingej baigaa yum daa ambaardaad gargaach MAN-iinhan oorsdiin horongoor barisan yum bish
2013-03-14
zochin:
tegvvl mongold gants baidag muzein zoriulalttai barilgaa bid nar man aas teden tugurguur hudaldaj awii geed il tod zarlachih naad muu hed chin ichih nvvr eh ornoo gesen joohon setgel baidiin bol negiig bodoh bilgvvdee. zvgerl bid nar hudaldaj awii vnee hel gej hel
2013-03-14
tsetsgee:
ard igediinhee erh ashgiig bodoh baital namiinhaa erh ashgiig ehende boddog ardiin nam gaihuushtai l um ard tumnii nam um bol ard irgeddee naad muzein bairaa sullaad ogchihoj chadahgui um bol yah gej ardiin nam geed yvj chaddag bna aa
2013-03-14
bagii:
Ard irgedeesee neg bair haramlaj baigaa nam ard irgediinhee erh ashgiig hamgaalj chadah uu ene namiig demjdeg humuusiig gaihaad baih um
2013-03-14
jaagi:
gomorhood bgaa bish tomrood bgaan bishuu.-r n man nam yamar ch tohioldold ene bairiig erguulj ulsad uguh n tedend l ner hund avchirna.namiinh ch bai ulsiinh ch bai,huvuunh ch bai bugd l mongol ulsiin yum biz dee
2013-03-14
irgen:
Hucheer huun gargaach ee!!! Tur tumur nuuree gargah tsag ni bolson, ugaasaa kommunistuudiig niigmees tusgaarlah tsag ni bolood bgaam bus uu!!!
2013-03-14