
Орост нэгэн түүхч эрдэмтний гэрээс 29 эмэгтэйн цогцос олдсон байна. Цагдаа нар эрдэмтнийг гэрээс нь баривчлах үед цогцоснуудыг илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээллээр цогцоснуудыг бүгдийг хувцаслаж хагас занданшуулан мумми маягаар хадгалж байжээ. Алуурчин аймшигт хэргээ хоёр жилийн өмнөөс эхэлсэн байж магадгүй гэнэ. Цагдаа нарын таамаглалаар бол хэрэгтэн эмэгтэйчүүдийг хулгайлж гэртээ авчраад хүчирхийлж амь насыг нь хөнөөгөөд дэлгүүрээс худалдан авсан хувцсаар хувцаслаж хадгалдаг байсан гэнэ. Цогцоснууд бүгд хуучны үйлдвэрийн элэгдэж, урагдсан хувцастай, мөн толгой гар зэрэг ил гарах хэсгийг нь алчуураар ороосон байжээ.
Москвагаас 250 милийн зайд орших Нижний Новгородод энэ аймшигт хэрэг гарсан байна. Хохирогчдыг 15-25 насны эмэгтэйчүүд байсныг цагдаа нар тогтоожээ.
Оросын дотоод хэргийн яамны төлөөлөгч Валерий Грибахинаас CNN агентлаг энэ талаар мэдээлэл авчээ. Цагдаа нар сүүлийн жилүүдэд ор сураггүй алга болсон эмэгтэйчүүдийн нэрсийг дахин гаргаж цогцоснуудыг таньж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ