Cүүлийн үед олноор мэндлэх болсон шинэ киноны нэг нь "Hangover" буюу “Шарталт” кино юм. Уг киноны ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, продюсер, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор Оки нар ажиллаж байгаа аж. Киноны гол дүрд Ц.Батхуяг, Б.Баатархүү СТА, Д.Бямбацогт нар тоглож байгаа юм байна. Уг кино тун удахгүй үзэгчдийг байлган дагуулна хэмээн уран бүтээлчид нь итгэлтэй байгаа гэнэ шүү.
П.Наран