Нийслэл гал түймрийн 3 дуудлагатай хоножээ

img

Нийслэл хотод гал түймрийн 3, галын зөрчлийн 1, Орон нутагт гал түймрийн 1 дуудлага  ирсэн байна.  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд иргэн А-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аманд 1 га талбайд өвс, эзэн нь тодорхойгүй айлын 1 метр хашаа Залуус хотхоны нийтийн байранд 4х9 метрийн хэмжээтэй өрөө, тааз, дээврийн хэсэг шатаж байсныг Аврах гал унтраах ангийнхан унтраасан байна. Мөн  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 41 дүгээр гудамжинд  хураалттай мод шатаж байсныг Аврах гал унтраах 81 дүгээр ангийн тасаг унтраажээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг, “Агьтын ам”-ны “Хойморь өвөлжөө” гэдэг газар 11 дүгээр сарын 09-нд иргэн А-гийн 24х24 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах салбарын албан хаагчид ажиллаж унтраасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ