Нефть импортлогч компаниудын удирдлагуудтай үнэ нэмэхгүй байх талаар санал солилцлоо

img

Хоёр хоногийн өмнө"Шунхлай" компани шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмсэн. Тэдний үнэ нэмэх саналыг хүлээн авсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Газрын тосны газрынхан тус компанийн  үнэ нэмэх болсон үндэслэлтэй танилцаж байгаа бөгөөд дүгнэлтийг ирэх долоо хоногт гаргах юм байна. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь "Ник ", "Жаст", Сод Монгол" , "М-Ойл", "Синчи-Ойл" ХХК-ын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, үнэ нэмэхгүй байх, нөөцийг нэмэгдүүлэх талаар харилцан санал бодол солилцож ойлголцолд хүрчээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хэдхэн хоногийн өмнө засгийн газар шатахууны үнийг тогтворжууллаа гээд байсан яасан. эсвэл энэ тэнэг сэтгүүлчид нь худлаа бичээд явдаг юм уу. дахиад үнэ өслөө. новш гэж
2013-03-15