
Хан-Уул дээд сургуулийг 2000 онд эдийн засагч мэргэжлээр дүүргээд БНСУ- ыг зорьсон Ж.Лхавгасүрэн гэх монгол бүсгүй өдгөө тус улсын Гэр бүл, хүйсийн тэнцвэрт байдал, хүн амын яаманд ажиллаж буй аж.
Монгол Улсаас 11 жилийн өмнө цагаачилж тус улсын иргэн болсон Ж.Лхавгасүрэн Өмнөд Солонгосын Засгийн газарт ажилласан анхны Монголын төдийгүй гадаадын иргэн юи байна.Тэрбээр The Korea Herald сонинд өгсөн ярилцлага даа “Би монголдоо сургууль төгсөөд Солонгос хүнтэй гэр бүл болсон.
Энд хэдэн жил ажиллаж байтал Гэр бүл, хүйсийн тэнцвэрт байдал, хүн амын яаманд шинээр ажлын байр гарсны дагуу бүртгүүлтэд намайг сонгосон. Миний ажил үүрэг бол орон нутаг, хотуудаар явж гадаадаас цагаачилж ирсэн хүмүүстэй уулзах юм” гэж ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ