Дөрвөн настай ятгачид

img

Чингэлтэй дүүргийн Тавдугаар цэцэрлэгийн дөрвөн настай балчир охид ятга тоглоод сурчихжээ. Өөртөө ахадсан энэ хөгжмөөр өөрсдөө оролдсоор байгаад сурсан нь энэ. Цэцэрлэгийн эрхлэгч Л.Энхзаяа БШУЯ-аас “Авьяас” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан урлагийн танхим тусгайлан бэлдэж, дүүргийнхээ төсвөөс 10 сая төгрөг гаргуулж танхимдаа шаардлагатай хөгжмийн зэмсэгүүд, компьютер, радио төхөөрөмж зэргийг худалдан авч тохижуулсан аж. Цэцэрлэгийн балчир “эзэд” ятга тоглож сурсан нь үүнээс  л эхтэй. Одоогоор том ая тоглоод сүрхий хөгжимдөж чадахгүй ч гэлээ  “Маамуу нааш ир”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү” зэрэг дуулдаг дууныхаа аяыг төвөггүй тоглочихно. Дуу хөгжмийн багш нь “ятгачид”-ынхаа тухай “Нялх хүүхдээр том хүний тоглодог хөгжим тоглуулж ядраалаа” гэж зарим хүмүүс бодож байж магадгүй юм. Гэвч хүүхдүүд өөрсдөө үүндээ маш дуртай. Харин ч бүр ятгаа тоглох гээд цэцэрлэгтээ ирэх дуртай болоод байгаа. Бас их авьяастай. Ер нь хүүхдийн авьяасыг багаас нээж хөгжүүлнэ гэдэг буруу зүйл биш. Гол нь хүмүүсийн хэлээд байгаа шиг ядрааж, залхааж л болохгүй. Бид л хүүхдээ хэтэрхий их эрхлүүлж, хэл амаа хүртэл хазлан яриад байдаг болохоос хүүхдийн хөгжил өндөр түвшинд байдаг. Тэд өөртэй нь найз шиг хандаж, ярилцахад дуртай байдаг. Гол нь ээж аавууд хүүхдийнхээ авьяас, чадварт нялх гэлгүй итгэдэг байх хэрэгтэй” хэмээн ярьсан юм. Багш бүр ийн бодож, хүүхэд бүрийг багаас нь ингэж хөгжүүлж, хүмүүжүүлж чадвал бидний маргааш өнөөдрөөсөө сайхан байх болно гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Үүнээс гадна цэцэрлэг дээрээ “Ном” хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ. Хүүхдэд зориулсан номын сангаа эцэг эхчүүдийн тусламжтайгаар улам баяжуулж, одоо 200 гаруй хүүхдийн номтой болсон байна. Ганц хүүхдийн ном гэлтгүй залуу ээж аавуудад зориулсан хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх гарын авлагууд ч байгаа аж. Гэвч ажил ихтэй эцэг эхчүүд тэр бүр ирээд зориулан бэлдсэн номын сангаар үйлчлүүлж чаддаггүй байна. Харин цэцэрлэгийн эрхлэгч үүнийг зохицуулах мэргэн арга олсон нь “Номын богц” байв. Энэ нь хүүхдэд болон ээж аавуудад зориулсан номуудыг гэрээр нь аялуулж уншуулах ажил юм. Ингэснээр хүүхэддээ үргэлж цаг гаргаад байж чаддаггүй аав ээж нь үр хүүхэддээ орой бүр үлгэрийн ном уншиж өгөхөөс гадна өөрсдөө хүүхэд хүмүүжүүлэх ухаанд суралцаж байгаа аж. “Аливаа аян, хөтөлбөрийг зөвхөн нэр лоозон төдий явсаар цаг хугацааг нь дуусгах нь утгагүй зүйл. Хамгийн гол нь үр дүн чухал” хэмээн Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Энхзаяа дахин дахин хэлж байсан юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

etseg:
Huuhdiin sonirholiig tatah iimerhuu um hiigeed baival sain bna sh dee. Bagsh ni sheene geed tsai uguhgui, huuhed ni bie zasie geed OO-ruu orj krantnii us uugaad bval tsetsergeiin hereg alga doo
2013-03-22
zaluu:
erhlegchiig ni bish duu hugjmiin bagshiig ni bicheech ee
2013-03-22
yoko:
yasaaan huurhun hognuud ve 1 udaa ch gesen gegeeleg medee unshij ih bayarlalaa.
2013-03-21
9999:
ye ye neg iim saihan medee unshuuldag tanai hamt olond bayrlalaa, amjilt husie
2013-03-21
tsetsegee:
masch zöb buteeltei ym xiij bn xögjim toglood ymarch xun ydardaggui cergedeg cetgel canaag taibn bolgodog bagacn curgax bur cain gedegn delxögjim chin oddoc xaragddag schudee bayr xurge
2013-03-21