Туркт амь эрсэдсэн иргэдийн тоо нэмэгдэж байна

img

Туркт өнөө өглөө 5.6 магнитудын газар хөдлөлт болж дөрвөн хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл бид хүргэсэн. Одоогийн байдлаар аврагчид нурж сүйдсэн барилгуудын нурангинд дарагдсан байж болзошгүй иргэдийг эрэн хайж аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн амь үрэгдсэн иргэдийн тоо долоо болж өсчээ. Газар хөдлөлтийн төв цэг нь өнгөрсөн сард аймшигт газар хөдлөлт болсон Ван хотод. Одоогоор аврагчид 23 хүнийг нурангин дороос эсэн мэнд гаргаж аваад байна. 20-30 орчим тооны барилга байшин нурж сүйдсэний дотор зургаан давхар зочид буудал байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oo zailuul manai ahan duus
2012-09-03
ene turk odoo yagad bgaan boloo, ediin zasag ch ter, deerees ni gazar xodlool...
2011-11-10