
Хятадын ардын армиас оргосон цэргүүдийг цагдаа нар илрүүлэн гурвыг нь газар дээр нь устгаж үлдсэн нэгийг нь баривчилсан байна.
Хятадын Жилин мужийн Жилин хотын ойролцоох цэргийн ангиас зуу гарь сумтай, байлдааны зэвсэг хэрэгсэлтэйгээ дөрвөн цэрэг оргосон аж. Тэднийг оргосоны дараа тус хотын банк болон зарим үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд цагдаагийн газраас анхааруулга өгч байжээ.
Цэргүүд нуугдаж байх үедээ нэгэн жижиг вэбсайтаар дамжуулан Хятадын Коммунист намаас амь өршөөхийг гуйсан утгатай зүйл гаргасан аж.
Үүний дараахан цагдаа нар цэргүүдийн нуугдаж буй байрлалыг олсон бөгөөд гурав нь буудуулан амь үрэгдэж нэг нь амьдаараа баривчлагдсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ