"МИАТ" компанийн хэрэгт "Голомт" банкны салбарын захирлыг хорилоо

img

2001 оны аравдугаар сарын 15-наас эхлэн дайны эрсдлийн даатгал гэх нэрээр Монголын Иргэний агаарын тээвэр компанийн зорчигч бүрийн тийзний үнэ дээр нэмж таван ам.долларын татвар авч орлогыг нь Японд харьяалалтай “Вэст вэлф” хэмээх даатгалын компанийн данс руу эхлээд Хонкгонгоор дамжуулж, дараа нь Японы Токио банк руу шилжүүлэн мөнгө угааж байсан хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй.

Уг хэрэгт  есөн хүнийг сэжигтнээр татаж баривчлаад байсан бол энэ сарын 20-ны өдөр прокуророос “Голомт” банкны “Солонго” салбарын захирал Г.Саранчимэгийг мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Өмнө нь Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Батболд ““МИАТ” компанийн хэрэгт 9 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Арилжааны банкуудыг холбогдуулан шалгасан юм байхгүй. Сүүлийн үед гарч байгаа их хэмжээний мөнгөтэй холбоотой хэргүүдэд холбогдсон сэжигтнүүд банкуудаар дамжуулан гүйлгээ хийсэн тохиолдол бий.

Банкинд мөнгө хадгалуулсан зэргээс үүдэн тэр байгууллагуудтай холбоотой мэдээллүүдийг олж авах ажиллагааг явуулж байна. Түүнээс биш арилжааны банкны ажилтнууд мөнгө угаасан хэрэгт холбогдолгүй” хэмээн мэдэгдэж байсан  юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр сэжигтнээр татагдсан Г.Саранчимэг нь  хэд хэдэн хүний иргэний үнэмлэх ашиглан данс нээж мөнгө авч байсан нь тогтоогджээ.

Уг хэрэгт холбогдуулан МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон, тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхоны гэргий Ү.Цэцэгмаа, Б.Бат-Эрдэнэ, тус компанийн Коммер, санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Ч.Хоролсүрэнгийн компанийн нягтлан Н.Гантөмөр, С.Батхишиг, нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Тэднийг Монголын иргэний агаарын тээвэр компаниар дамжуулан “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр гадаадын таван улсын банкны дансанд мөнгө байршуулж, угаасан хэрэгт сэжигтнээр тооцон цагдан хориод буй.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nazist:
tegeed yah gej setgegdel bijeh zai blgaad bgaa yum be,shuumjlel haraal gui ,magtaal bijhuu aan bitgii h uts aa
2013-04-20
болд:
болд гишүүн энэ хэрэгт холбоотой байхаа
2013-03-22
zaza:
MONEY LAUNDRY BANK IS GOLOMT BANK MONGOLIA
2013-03-22
zaza:
GOLOMT BANK ESTOI SUPER BANK SHYY
2013-03-22
хохь нь:
АТГ-т хуурамч мэдээ гаргаж өгсөн юм бн
2013-03-22
alal:
alal
2013-03-22
хохь нь:
АТГ-т хуурамч мэдээ гаргаж өгсөн юм бн
Энхээ:
Банкинд ямар хамаа байхав дээ.Наад салбарын эрхлэгч чинь өөрөө хувиараа эдэнтэй холбоотой биз.Харилцагчид өөрийн нэр дээр байгаа данснаасаа хаашаа л бол хаашаа шилжүүлэг хийх нь тэр хүний хувийн асуудал ш дээ.
2013-03-22
aqqq:
Golomtiinhon ogt tsever geed ongirood hooson surtalchilgaa hiigeed baisan iimerhuu l baigaa yum daa. Lu.Bold n tord nevterch toriig bohirduulsnii gai.
2013-03-22
style:
tiin zahiral ni saranchimeg bish otgonchiemeg
2013-03-22
bibi:
ene salbariin zahiral otgonchimeg shtee saranchimeg bish bhaa
2013-03-22
zochin:
u
2013-03-22
Зочин:
Голомт банк дотроо байгаа олон жил удирдах албан тушаал хашиж мөнгө угаасан луйварчдын гар хөл болсон ажилтнуудаасаа эртхэн салж цэвэрших хэрэгтэй дээ.Тэр доор бичсэн Баясгалан үнэн бол шалгах л хэрэгтэй
2013-03-22
Zochin:
Bi Golomt banknii unench khariltsagch. Baiguulagdsan tsagaas ni unuudriig khurtel uilchluulj baina. Naidvartai bank shuu. Ene kheregt orootsoldson bol kharamsaltai baina.
2013-03-22
dolgor:
edgeer luivarchidin ed horongig ni bugdig ni huraaj ulsin orlogo bolgoh heregteies tegvel joohon shorond suusan bolj nogooh ni suulgasan bolgood orshoolin huuiiar garaad i irne shuudee
2013-03-22
boogii:
миний болон манай байгууллагын бүх санхүү голомт банкаар дамжигддаг.энэ хэрэгт голомт банк холбогдвол бүх харилцаагаа дуусгавар болгоно.
2013-03-22
tsog:
Golomtiinhon MIAT-iig huvichilj avahaar shiidsen humuus dee
2013-03-22
Nehel hatuu...:
Yamarvaa negen hereg bolohod ard n bsan darga said nar chimeegui unguruud dandaa ugeer n yawsan jijig garuud n yal awaad bhar manai huzuugui yerunhiilugchin heldeg SHUDRAGA BAIY L DA gdg ugtei n her niitsej bgan bol doo
2013-03-22
/202.70.41.140/:
chi yadaj oor oor PC deer suugaad bicheech man nii zakhialgiin bicheechee
2013-03-22
zocchin:
Голомтын Баясгалангийн Улаантай нийлж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өр төлөх нэрээр 3,2 сая доллар төрийн сангаас авч идсэн хэргийн шалгах хэрэгтэй
2013-03-22
Dook:
AN-iihniig harluulah gej MAXH mun olon jil oroldoj, olon hunii ami amidralaar togloson doo. Golomt geed ug garanguut ter sertelzetsgeej baigaag ni yag l tsoovor chononuud shig, MAXH-iihan bugd gemt heregtnuud, AN-iihan yahav 20% baih.
2013-03-22
аааэ:
за яахав дээ ардчилсан нам хамгаалах байлгүй, ганц саалийн үнээгээ
2013-03-22
/202.70.41.140/:
chi yadaj oor oor PC deer suugaad bicheech man nii zakhialgiin bicheechee
Алим:
нээрээ Голомт банкны эзэн нь Болд гишүүн шүү дээ
2013-03-22
Сараа:
УИХ-ын гишүүн ЛУ .Болд энэхэрэгт холбоотой байхыг үгүйсгэхгүй
2013-03-22
aqqq:
Golomtiinhon ogt tsever geed ongirood hooson surtalchilgaa hiigeed baisan iimerhuu l baigaa yum daa. Lu.Bold n tord nevterch toriig bohirduulsnii gai.
aagii:
Novshnuud um daa
2013-03-22