Нийслэлд жилд бүтэн нэг аймгийн дайтай хүн шилжин ирж байна

img

Өнөөдөр СХД-ийн 25-р хороонд канад технологиор баригдсан 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ. Энэ   цэцэрлэг нь нийслэлийн захын хорооллуудад канад технологиор баригдаж байгаа цэцэрлэгүүдийн анхных нь юм. Тус цэцэрлэгийн нээлтэд  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо. Сайд Ё.Отгонбаяр нээлтийн үеэр үг хэлэхдээ: “ Нийслэл хотод жилдээ нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны хүн нүүж ирж байгаа нь цэцэрлэг, сургуулийн суудлын тоог нэмэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Монгол Улсын Засгийн газраас ч цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 2008 онд улсын хэмжээнд 7 цэцэрлэг баригдаж байсан бол 2012 онд зөвхөн нийслэл хотод 26 цэцэрлэг барихаар төлөвлөж байна.” гэж  цохон тэмдэглэлээ. Нийслэл хотын хүн ам эрчимтэй өсөж байгаа энэ үед канад технологийн модон цэцэрлэг нь хямд өртгөөр богино хугацаанд баригддаг нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд үлэмж ач холбогдолтой юм. 100 хүүхдийн тоосгон цэцэрлэг 600 орчим сая төгрөгөөр баригддаг бол канад цэцэрлэг 350 сая төгрөгөөр баригддаг байна. Үнэ өртгийн ийм давуутайгаас гадна канад цэцэрлэгийг богино хугацаанд ердөө 3-4 сарын дотор л барих боломжтой. Тэрчлэн ийм цэцэрлэгийн өөр нэг давуу тал нь дулаанаа маш сайн хадгалдаг, галд болон газар хөдлөлтөд тэсвэртэй,  хүүхдэд ээлтэй материалаар баригдсан байдаг. Одоо нийслэлийн захын хэд хэдэн дүүрэгт тухайлбал Хонхор, Тахилтад канад технологийн модон цэцэрлэгүүд баригдаж байгаа бөгөөд удахгүй үүдээ нээх гэж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр ирэх онд канад технологиор 40 цэцэрлэг барих бөгөөд үүний 19 нь нийслэлд бусад нь хөдөө орон нутагт баригдах юм. Харин нийслэлд баригдах 19 цэцэрлэгийн суурийг энэ онд багатааж цутгах байсан ч техникийн нөхцөлөө холбогдох газар нь одоо болтол өгөхгүй байгаагаас цэцэрлэг баригдах хугацаа хойшлоход хүрээд байна. Ер нь нийслэлд сургууль, цэцэрлэгийн барилга барих газар олдохгүйд хүрээд байгаа нь сургууль цэцэрлэгийн суудлын тоог нэмэгдүүлэхэд хүндрэл учруулж байгаа асуудлын нэг болоод байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tsetserleg canad barilga bol Genko Battulgiin business.
2011-11-14
чи лав тэр хөдөөний гаруудын нэг мөн байна. намайг мэдчих вий гээд л энд ингэж балайрч сууна вий чи.
2011-11-11
чи өөрөө хөдөөнийх байхаа. хотын хүн имй жалга дов ярьдагүймдаа залуухай
2011-11-11
чи өөрөө хужааруугаа зайлаач хөгшөөн. монголчууд тэртэй тэргүй бүгд хөдөөгийнхөн. одооноос л хотжиж эхлэх гэж байна.
2011-11-11
NIISLELIIN BUH PROBLEM HUDUUNII YADUUCHUUDAAS BOLJ BNA
2011-11-11
чи лав тэр хөдөөний гаруудын нэг мөн байна. намайг мэдчих вий гээд л энд ингэж балайрч сууна вий чи.
HUUJ YAVUULAA
2011-11-11
чи өөрөө хөдөөнийх байхаа. хотын хүн имй жалга дов ярьдагүймдаа залуухай
khuduuniikhaaaan nutagtaa butsatsgaaldaa esvel jookhon khotjij usiig ni uuval yosiig ni dagadag gegcheer jookhon soyold suraltsaachee! khot gedeg chin khuduu talaas uur shuude!
2011-11-11
чи өөрөө хужааруугаа зайлаач хөгшөөн. монголчууд тэртэй тэргүй бүгд хөдөөгийнхөн. одооноос л хотжиж эхлэх гэж байна.