Хөрөнгө мөнгөтэй хүний зугааг хүүхэд тайлах ёсгүй гэв

img

  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр хурдан морины унаач хүүхдийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг  ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг, тус комиссын  ажлын албаны дарга Г.Золжаргал нар хийв. Тэд энэ үеэр “Хурдан морины унаач хүүхэд унаж, бэртсэн тэр чбүү хэл амь насаа алдсан тохиолдол энэ сар гарсаар хэд хэд гараад байна. Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон ч түүнийгээ биелүүлэхгүй байгаагийн нэгэн жишээ нь хурдан морины унаач хүүхдийн эрх ашгийн тухай асуудал юм. Тиймээс энэ асуудалд дорвитой алхам хийх цаг нь иржээ.  Монгол улсад 500-600 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Эдгээр хуулинд хурдан морины унаач хүүхдийн тухай дурьдсан ганцхан зүйл байдаг. Энэ нь Улсын баяр наадмын тухай хуулинд хурдан морины унаач хүүхэд нь 7-оос дээш насны хүүхэд байна, ослын даатгалд хамрагдана гэж заасан байдаг. Гэтэл эдгээр хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой өөр ямар ч хуулийн зохицуулалт байдаггүй. 2001 онд Хүүхдийн төлөө үндэсний газраас нэг уриалга гаргасан байдаг. Тухайлбал, хурдан морийг өөрийн хүүхдээр унуулаагүй тохиолдолд  эцэг эх, асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авна гэж уриалгын шинж чанартай оруулсан байдаг. Мөн 2011 оны гуравдугаар сарын 28-ны өдөр  Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спорт, уяачдын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт хурдан морины унаач хүүхэдтэй холбоотой мэдээлэл нь үүрэг хариуцлагын шинжтэй байдаг. Тухайлбал, хурдан морины унаач хүүхдийн өөрийн хүсэлтийг харгалзан уралдаанд оролцуулна гэж заасан байна. Гэтэл 7 настай хүүхэд үүрэг хариуцлага үүрч байгаагаа ухаарах чадвар нь хэр байх вэ. Хэрвээ унаж байгаа морь нь тангардаг бол бусад хүүхдүүддээ хэлж сануулах гэж заасан байна. Гэтэл хүний морь унааж байгаа хүүхэд тангардаг эсэхийг нь сайн мэдэхгүй байдаг. Мөн хурдан морины уралдааны комиссын тавьсан шаардлагыг биелүүлнэ гэх зэргээр маш өндөр хариуцлага л тооцохоо бичсэн байдаг. 2011 онд хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хувцас хэрэгсэл, малгайн хамгаалалт, цээж, өвдгөвч зэргийг хэрэглэхийг албан ёсоор шийдвэрлэж чадсан. Гэсэн ч эдгээр нь хувцас хэрэглэлийг зах худалдааны төвд байдаг хямд үнэтэй роликны малгай, өвдөгний хамгаалалт зэргийг хүүхдүүдэд хэрэглүүлж байна. Зөвхөн 2013 он гараад улсын болон бүсийн хэмжээний зургаан удаагийн уралдаан болоход 10 гаруй хүүхэд бэртэж, нэг хүүхэд амиа алдаад байна. Гэмтсэн хүүхдүүд и хэвчлэн хүзүүний хугарал, шилбэний хугарал, толгойн хүнд гэмтэл, шагайн үений суналт зэрэг хүнд гэмтлүүд авсан байна. Хамгийн сүүлд  гэхэд Төв аймгийн манлай уяач н.Бат-Эрдэнэ цолны мялаалга хийх  нэрээр их нас, соёолон  насны 400 орчим морьд уралдуулсан. Энэ үеэр 5 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд сэхээнд ортлоо хүнд гэмтэл авсан. Энэ бүхэнд буруутай этгээдийг хууль дүрмийн дагуу шалгаж, хариуцлага тооцох талаар яригддаг ч  хурдан морины унаач хүүхдийг уралдуулах явцад зөрчил гаргасан хувь хүнд 10-20 мянган төгрөг, аж ахуйн нэгж бол 50-100 мянган төгрөгийн мөнгөн торгууль ноогдуулдаг. Гэтэл хурдан морины уралдааныг ямархуу бэл бэнчинтэй хүмүүс зохион байгуулж уралдуулдаг билээ. Тиймээс мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс бусдын хүүхдийн амь нас эрүүл мэндээр наадам цэнгээн хийдэг асуудлыг цэгцлэх ёстой. Тиймээс Монгол улсын Засгийн газар олон улсын конвенцуудад нэгдсэн эрх үүргээ ухамсарлаж, хурдан морийн унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна. Мөн УИХ-д хурдан морины унаач хүүхдийн эрхийг хамгаалах хууль батлуулах, Монголын морин спорт, уяачдын холбоонд хандан шаардлага хүргүүлнэ. Хурдан морины унаач хүүхдийн унасан морь түрүүлсэн тохиолдолд үнэлгээ өндөр байх ёстой, эрүүл мэндэд хохирол учирахад нөхөн сэргээх асуудлыг морины эзэн хариуцдаг байх зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана. Хөрөнгө мөнгөтэй хүний зугааг хүүхэд тайлах ёсгүй хэмээн тэд мэдээлэв. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЖУУБ:
Оролцуулдаг хүүхдийнхээ насны доод хязгаарыг нэмэх хэрэгтэй. Гадаадад бол насанд хүрсэн хүмүүс уралддаг.
2013-04-03
дхрл:
Тийм л найр ,наадам зохиох болгонд морь уралдуулах зайлшгүй шаардлагатай юм бол өөрсдийнхөө хүүхдүүдээр л унуулцгаа л даа
2013-03-27
sdsfasdf:
тэгээд хэлээд байгаагаа хийгээч. эсвэл ач зээг нь морь унуулвал яадгийн. арьсаараа мэдрэг, хүний эрхийн дотор хүүхдийн эрх тун онцгой эрх дээ.сайд дарга нь алдарт уяач. сул цалинтай мундаг бөх нь чөлөөт цагаараа ажилдаа очиж нягтлангаас цалингаа авдаг. тун өвөрмөц амьдралтай бүлэг хүмүүстэй. жуулчдад үзүүлэх гайхуулах юм бишгүй их байна. мэргэжлийн хөтөч нар нь англиар уу алинаар уу яриад байгааг нь ойлгохгүй. за за дэмий юм. харихаас.
2013-03-26
BOLD:
Zuragtaar baychuudiin zugaag uzuulehee bolih heregtei Gadaadiin hun uzeed jinhene hui negdel gej heleheer yum Uvul hulduu gazar mori uralduuldagui harin tsaagaan saraar unaj bsan morio hudulguj uzdeg ulamjlaltai baisan yum shuu
2013-03-26
yyyyy:
ene tomchuud mori uralduulahiig bolih uu bugdeeree uyach yum chin
2013-03-26
yyyyy:
uursduur ni unuulah heregtei gaj dontnuud durtai l yum bol tegeed l zugaatsna biz
2013-03-26
Б Доржбарга:
Морь уралдах ажил нь хир зэрэг баян болохын узуулэлт болсон зуйл Баячуудын зугаа цэнгэлийн зуйл Баячууд хуний амиар тоглож буй маш харгис хэрэг Хуухдээр морь унуулдагийг ХУУЛИАР хориглох хэрэгтэй элбэгдорж ЕРОНХИЙЛОГЧ дахин болохыг бодож байгаа бол хуухдийн амь насаар тоглодог явдалыг зогсоогоорой ГУЙя
2013-03-25
Bold:
Nasand hursen huneer unuulah heregtei shuu dee. Jijig bietei huuhed shig hungun jintei hun zunduul baidag . Mergejil bolgoh heregtei.
2013-03-25
12 NAS:
ESUN NAS BAGADNA.USVER NAS EHELDEG ARVAN HOYOR BOLOH YUM.DAVJAARAH AYUL NUURLEJ BAIGAA MONGOL ADUU CH AVRAGDANA.
2013-03-25
hhhhhhhhhhh:
unen shuu dee ter novshnuudad mori mongo ni iluu bdag hariutslaga tootsdog boloh heregtei
2013-03-25
эрдэнэ:
Гэрээнд даатгал,морины эзэн, өмгөөлөгч болон эцэг эхийн төлөөлөл заавал орлоцсон байхаар тусгах хэрэгтэй шүү,түүнийг нь үндэслэжь тэр хүүхдийг, улмаар морийг нь уралдаанд оруулдаг болгооч. Танай энэ мэтийн хаилцааг зохицуулах хууль зөндөө бии дээ
2013-03-25
Damdinsuren:
Mash zuv, ulsiin naadamd 10-aasdeesh nastai khuukhed mori unadag bolokh ni zuv, khurdan mori bayachuud, erkhem gushuudiin zugaa shuu dee. Tiim ikh khuseltei bol uuriinkhee khuukhdeer morio unuul, tegvel nas yarikhaa bolie
2013-03-25
зочин:
хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгтэй сүүлийн үед том том малгай бүс болсон нөхөдүүд морь уяах гэж хачин юм болох нээ харж баих нээ морь уралдаач байх шиг жийп буюу машинууд ч уралдаад байх шиг хөгийн юм болж байна даа хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгтэй
2013-03-25
эрдэнэ:
Ер нь бодоод байхад уралдаанд морь унаж байгаа хүүхэд бүрт нэг өмгөөлөгч, морины эзэнтэй байгуулсан хамтын гэрээтэй байхаар хуульчил. Тэгвэл хүүхэд нь элдэв гэмтэл энэ тэрд орвол ядаж эцэг, эх нь дараа нь хуулийн дагуу заргалдах эрхтэй болно доо. хэрэв морь шагналт байранд орвол хүүхэд хэдэн төгрөгний шагнал авах нь хүртэл тодорхой болно шүү дээ. Уг нь их л амархан шийдэх зүйл. Даан ч донтсон хүмүүс зөвхөн морь л ярих юм даа.
2013-03-25
zochin:
Huuhdeer uraldaanii moriig unuulahiig horilooch ee,yamar umhii chiny hariutslaga tootsoh ve eeeeeeee
2013-03-25
иргэн:
Uvul havriin ulirald mori uralduulahiig horigloh heregtei
2013-03-25
Иргэн:
Энэ асуудлыг бүр мөсөн хаах хэрэгтэй. Мориор бизнеё хийгчид, улс төрийнхан өөрсдөө морио унаж бэртэж үзээчээ. Түм буман ээж, гэр бүлийг амьдын тамд бүү унага. Нүгэл чинь нүдээрээ гарна. Хүүхдийн буянг булаагчдыг шүүж шийтгэе
2013-03-25
Эрдэнэ:
Уралдааны моринд допингийн шинжилгээ хийх зардлаа зөвхөн хүүхдүүдийн даатгал болон хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыгхянахад зархцуул. Тэгээд наад хэдэн донтой малуудаа хүн хайрлах, ядахдаа хүүхэд хайрлах энгийн сэтэхүйд сургах арга хэмжээ ав. тэгээд хуулийн өргөн нэг хэлэлцүүлэг явуулаач. Хүтүүс нэг хэлээд өгөх байлгүй
2013-03-25
Зочин:
Хүн амны хэргээр уяачдын холбооны тэргүүнийг шүүхэд эхлээд өг. Тэр засгийн газараар шийдвэр гаргуулж өвөл ийм олон морины уралдаан зохиолгосон. Эзэн нь байхад хуулиар хөөцөлдөөч. Юун 20000 төг торгох бэ. Олон хүүхдийн амь эхний улиралын уралдаанаар үрэгдлээ. Одоо ч хэдэн хүүхдийн амь эрсдэж хохирохыг мэдэхгүй. Хүүхдийн байгууллагууд хаана байна ярихаас цаашгүй сэтгэлгүй,хариуцлагагүй албатууд байна. Хууль байгаа юм байна.
2013-03-25
зочин:
Эрхэм хүний эрхийн төлөө тэмцэгч нар минь энэ асуудлыг нэгд үндсэн хууль зөрчиж байгаа талаар болон олон улсын гэрээгээ үе үеийн Засгийн газар зөрчиж байгааг олон улсад зарлах цаг нь болсон юм биш үү. Энэ асуудлаар хуулийн маргаан эхлүүлээч
2013-03-25
hghfsd:
зөв шдээ дуртай бол өөрсдөө морио унаад уралдана биз дээ хүүхдийн эрх үнэхээр их зөрчигдөж байгаа
2013-03-25
erke:
Khuuli dagdag boltol noi morin uraldaaniig burmusanu TV geer gargakhgui baikhiig urialj baina. Bid nar khuukhdiin eruul mendeer naaddag khumuus bish. Yadakhdaa uvul. khavar uraldaaniig burmusun khoriglokh kheregtei. yuu be Zasgiin gazriin shiidvereer geed l zarlaad baigaa biz dee, said nar mini yuu bodoj baina. Mongolchuud teneg bish shuu dee, bid khuukhduudeeree naadddag khumuus bish shuu
2013-03-25
erke:
Naad zuild chini yamarch sanal bichikh arag alga. Dandaa khuuliin esereg gej garch baina. Comment khuulj avakhgui baina. Khumuus mini khuukhdiig ashiglaj baigaa ene gemt kheregtei bugdeeree temtseech
2013-03-25
irgen:
odoo l neg arga hemjee avah ni ee
2013-03-25
erka:
Srtgeldel oruulaachee
2013-03-25
ганболд:
зөв зурагтаар морин уралдаан үзүүлэхийг болих хэрэгтэй
2013-03-25