Орон нутагт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэжээ

img

  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан орон нутгийн оролцоог дэмжих, хууль эрх зүйн хүрээнд бодлогын шийдвэр хэрхэн явагдаж байгааг танилцуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Мерси кор ОУ-ын байгууллагатай хамтран сургалт явуулжээ. Энэхүү сургалтыг энэ сарын 3-наас эхлэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад тус тус зохион байгуулсан байна. Энэ үеэр 2013-2015 онд Худалдан авах ажиллагааны газар, Мерси кор ОУ-ын байгууллагатай хамтран ажиллахаар гэрээний дагуу Худалдан авах ажиллагааны ач холбогдол, зорилго, агуулга, зохион байгуулах арга аргачлалын талаар суурь мэдлэг олгож, орон нутаг дахь нэгжийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх,  зорилгоор зохион байгуулжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
хотынхоо мэдэн будилдаг эрүү нартаа арга хэмжээ ав
2013-03-27