Монголбанк 32 сая ам.доллар худалдав

img

  Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 40 сая ам. доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 32 сая ам.долларыг 1410.27 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 226.40-227.08 төгрөгийн ханшаар 105 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк юанийн арилжаанд оролцоогүй байна. Дашрамд дурдахад, гадаад валютын дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
төр мөнгөн тэмдэгтийнхээ худалдан авах чадварыг хамгаалах нь түүний нэг үүрэг гэтэл банкууд монгол төгрөгийн худалдан авах чадварыг унагаасныхаа төлөө өөрсдийгөө шагнаж урамшуулдаг дуулдана. монголд гадны эдийн засгийн алуурчдын мөнгө хүүлэх эрх зрх зүйг бүрдүүлж өгсөн шуудан банкны зоригтыг дахин төрд оруулах гэж алуурчид МАНАН мафийн үнхэлцэгийг нь хагартал айлгаж хууль хамаагүй оруулая гэцгээсэн гэл үү?
2013-03-29