Зуун ач, зээтэй Хелен Яанг эмээ
АНУ-ын иргэн Хелен Яанг нэртэй буурал өнгөрсөн 7 хоногт 19 дэх жичээ хүлээж авчээ. Улмаар Хелен Яанг 24 ач, 57 гуч болон гучийн хүүхэд болох 19 жичтэй буюу нийт 100 ач гучтай болжээ. Сурвалжлагч түүнээс "Танд тэдэн дундаас өөрийн хайртай ач байдаг уу" гэж асуухад “Үгүй ээ байхгүй! Бүгд л миний хайртай хүүхдүүд" гэж хариулжээ. Хелен Яанг охин, ач хүү болон гуч хүүгийнхээ хамтаар зул сарын баяраа өргөн тэмдэглэжээ. Ачит эх, зарим нэгэнд ачит эмээ залуу насандаа олон зүйлийг хийж бүтээгээд гавьяаныхаа амралтанд гарчээ. Түүний охин Карол Делмоновски хэлэхдээ “Бид 12 ачтай. Гэхдээ одоохондоо гуч, жичтэй болоогүй байна. Ээж шиг олон ач, гуч, зээтэй болж амжихгүй байхаа” гэсэн байна.
Хелен Яанг нөхөртэйгөө Америкийн Иллиной мужид олон жил аж төржээ. Америктаа хамгийн их ач, гучтай өнөр өтгөн гэр бүл болж байгаа Хелен “Үр ач нараа хэдий чинээ их хайрлана тэднээсээ төдий чинээ их хайр хүндэтгэлийг хүлээдэг” гэж ярьж байна. Харин түүний ач хүү Дейл Делмоновски “Эмээ бол бидний хувьд их чухал хүн. Түүний гэрээс хүмүүс салдаггүй. Долоо хоног бүр хэн нэгэн нь түүн дээр ирдэг” гэжээ. Хелений гуч хүү Матт Делмоновски хэлэхдээ “Би сүүлийн үед ургийн бичиг, удмын гинжин хэлхээний модыг хүнд ойлгомжтойгээр хийх санаатай байгаа. Учир нь бид чинь маш олуулаа боллоо шүү дээ” гэжээ.
Мөн түүнээс "Та сайн ээж, эсвэл эмээ байхын алинд нь дуртай вэ" гэж асуухад “Ээ бурхан минь! маш хэцүү асуулт байна” гэж хариулжээ. Элэнц эмээ Хелен Яанг удахгүй дахин нэг жичтэй болох бөгөөд нийт 101 ач, гуч, жичтэй өнөр өтгөн гэр бүл болох нь ээ.
Н. ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ