Цунамийн хог хаягдлыг нийслэл рүү зөөж байна

img

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон цунамийн улмаас үүссэн хог хаягдлыг одоо хүртэл цэвэрлэж байгаа аж. Одоогийн байдлаар цунамид хамгийн их өртсөн Иватэ мужийн Мияко хотоос их хэмжээний хур хогийг нийслэл хот руу зөөж байна хэмээн хур хогийг устгах ажлын хэсгийн дарга ярьжээ. Тэд хур хогийг Токиод авчран хотын зүүн хэсэгт байрлах тусгай устгалын цэгт ангилан ялгаж, устгалд оруулан шатаасан байгаа аж. Харин хур хогийг шатаасны дараа хогноос үлдсэн үнс нурамыг Токио хотын боомт руу шилжүүлж, дахин устгалд оруулж байгаа гэнэ. Токио хотын эрх баригчдын мэдээлснээр тэд Мияко болон бусад гамшигт нэрвэгдсэн бүс нутгаас бараг 500-аад мянган тонн хур хог шилжүүлэн авчирч, устгалд оруулахаар төлөвлөж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ