Нийгмийн дунджуудад сонголт бий

img

Хүний хөгжил сангаас хувь хишиг хүтээх тухай тогтоолын төсөлд ахмадууд, оюутнууд гээд 600.0 гаруй иргэний хишиг хувь хүртэх боломж тодорхой болчихсон байгаа. Харин цаана нь үлдэж байгаа 2,2 сая иргэн хэрхэн яаж хувь хишгээ хүртэх вэ гэсэн асуултын тэмдэг тэнүүчилнэ. Ажилтай орлоготой, элдэв татварын өргүй, өөрийн гэсэн орон гэртэй дундаж гэр бүл гэсэн ангилалд энэ мөнгө хамаарахгүй мэт харагдаж байна. Засгийн газар  юу бодож байгаа талаар Сангийн сайд С.Баярцогт, Хүний хөгжил сангийн хуулиар нийт 600.0 иргэнд 1.5 сая төгрөг бэлнээр очиж байгаа. Эдгээр нь дөрвөн төрлөөр буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, орон сууцанд хамаарч байгаа 30.0 иргэнд хуваарилахаар шийдвэрлээд байгаа. Үлдсэн иргэдэд 1.0 сая төгрөгийг нэрлэсэн үнээрээ 1.0 төгрөгийн үнэтэй хувьцаа авах уу, 2012 ондоо багтаад бэлнээр нь авах уу гэдэг сонголтыг үлдээж байгаа юм. Энэ асуудлыг 2012 оны зургадугаар сараас өмнө шийдэхээр төлөвлөөд байгаа юм гэж хариулсан. Тэгэхээр иргэд сонгуулиас өмнө хувь хишгээ бэлнээр болон хувьцаагаар хүртэх болж байна. Харин дараагийн сонгуулиар бэлэн мөнгөний амлалт, хувь хишгийн тухай байж болохгүй гэж байгаа. Хэдийгээр Сонгуулийн хуульд мөнгөн болон мөнгөн бус амлалтуудыг хориглосон заалт оруулсман ч гэлээ өнөөдөртөө батлагдаагүй байна. Зарим гишүүн  тойрогтоо хувиасаа амалж болно биз гэсэн санал гаргаж байсан. АН-ын бүлэг ойрын хугацаанд хуралдаж МАН-ын бүлгийн буулт болон зарим нэг шаардлагыг хүлээн авах эсэхээ хэлэлцэх юм. Хэрэв тэд хүлээн зөвшөөрөөд хуулиа баталчихвал 2012 онд амлалт будаа болж жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ. Ямар боловч иргэд хүртэх ёстой хувь хишгээ хүртэх нь.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1.0 togrognii huvitsaa avnaa gevel haana hend handah ve
2011-11-13
Abto mashinaa unaad ywahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno. olon gazraas zereg zereg zeel avch bolno. utas 95099300 95909200
2011-11-11
Abto mashinaa unaad ywahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-11