Тоёото 420 мянган машинаа буцаан татахаар боллоо

img

Японы томоохон автомашин үйлдвэрлэгч “Toyota” V6 хөдөлгүүр дэх тахир голын арааны алдаанаас болж 420.000 машинаа буцаан татахаар болжээ. Энэ буцаан таталтад 2004-2005 оны “Camry, Highlander Sienna болон Solar” зэрэг машинууд багтаж байгаа юм. Мөн цахилгаан бензин цахилгаан хосолсон 2006 оны “Lexus RX 400h” бас оржээ. Энэ буцаалт нь сайн дурынх байсан бөгөөд зөвхөн АНУ-д зарагдсан нь 420.000 болсон байна. Үүнээс гадна 550.000 гэмтэл согогтой машин Ази, Европ болон бусад орнуудад зарагджээ. Тус компаний мэдэгдэж байгаагаар 2012 оны нэгдүгээр сараас буцаан татан авалтыг эхлүүлэх юм байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ