
Монгол улсын Засгийн газраас Хойд Солонгос улсад хүнсний тусламж болгон 35 тонн ямааны мах өгөх болсон талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Хойд Солонгосын хүмүүнлэгийн нэгэн байгууллага Монгол улсаас хүнсний бүтээгдэхүүнийг тусламж болгон өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээж авснаар, Монгол улс ийнхүү 2 дахь жилдээ тусламж болгон мах өгч байгаа аж. Өнгөрсөн жил 30 тонн мах тусламжаар өгч байсан удаатай бөгөөд 2 улс 1948 оноос эхлэн найрсаг сайхан харьцаагаа хадгалсаар байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ