Нью-Йоркд 40 мянган хүн гудамжинд хонож байна

img

Нью-Йорк хотод орон гэргүй хүмүүсийн тоо дээд хэмжээнд хүрээнд байна хэмээн тус хотын засаг захиргааны зүгээс мэдэгдсэн байна. Статистикийн тоо баримтаар, 10-р сарын сүүл үеэр тус хотын гудамж, талбайд болон асрамжийн газруудад 40 гаруй мянган хүн хоногложээ. Тэдгээрийн дотор 17 мянга хүүхэд байгаа аж. Ийм байдал үүссэнд олон нийтийн байгууллагууд  2004 онд орон гэргүй байдлын түвшинг таван жилийн дотор гурваны хоёр болтол нь багасгана гэж амласан бөгөөд хэрэг дээрээ орон гэргүй хүмүүсийн хөтөлбөрийг  багасгасан   хотын дарга Майкл Блумбергийг буруутгаж байна. Одоо тус улсад  ядуурлын түвшин хувийн харилцаагаар үзүүлбэл хамгийн их өндөр байсан 1993 оныхтой адил байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ