Монголын зэсийн экспорт өсөлтгүй байна

img

Ашигт малтмалын баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж эхэлж буйтай зэрэгцээд дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг өсөлт рүү түлхэж байгаа гол хүчин зүйл болж байна. Эдийн засгийн өсөлт 2010 онд 6.4 хувьтай байсан бол 2011 оны эцэст 15 хувьд хүрэх,  бүр түүнээс ч давж гарах төлөвтэй байгаа гэнэ. Ерөнхийдөө уул уурхайн салбар төсвийн дансны тогтвортой байдлыг хангаж байгаа. Манай улсын  ДНБ-ий өсөлт 2011 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувь байсан бол гуравдугаар улиралд 20.8 хувьд хүрчээ. Сүүлийн 12 сарын гулсмал үзүүлэлтээр тооцсон нэгдсэн төсвийн тэнцэл 7 дугаар сараас хойш ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэж байна. Уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөлттэй  байгаа  ч 2004-2008 онуудад үүссэнтэй ижил төстэй хөөс барилгын салбарт дахин бий болж байна гэсэн анхааруулга ирэх байгаа.  Уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор тоног төхөөрөмж, түлшний импортын огцом өсөлт  гадаад худалдааны алдагдал түүхэнд байгаагүй түвшинд дөхөж очиход хүргээд байна гэнэ. Сүүлийн 12 сарын байдлаар  тооцсон алдагдал 9 дүгээр сард 1.4 тэрбум ам. долларт хүрсэн. Экспортын өсөлт мөн өндөр байгаагийн гол шалтгаан нь БНХАУ уруу ачигдаж байгаа нүүрс. Гэтэл зэсийн экспортын хэмжээ бараг өсөлтгүй байгаа бол ноолуурын экспорт бүр муу үзүүлэлттэй байна. Дэлхийн хэмжээнд эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлахтай холбоотойгоор төгрөгийн ам. доллартай харьцах ханш 8 дугаар сар гарснаас хойш чангарсан нь Азийн бүсийн бусад мөнгөн тэмдэгтүүдтэй ижил байлаа. Гэхдээ Оюутолгойн ордын бүтээн байгуулалттэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын Монголд орж буй урсгал өндөр байгаагаас дөнгөж 4.8 хувиар буюу харьцангуй багаар чангарсан гэж үзэж байгаа аж.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зэсийн үнэ яагаад буурав
2011-11-13