
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ларгын зөвлөлийн хурал өнөөдөр 10.30 цагаас болно. Хурлаар Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын дүнгийн тухай, Аймаг, нийслэл сум, дүүргийн Засаг дарга нарын байгаль орчин, геологи уул уурхай, соёлын өвийн чиглэлийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг шалгасан нэгдсэн дүнг танилцуулна. Мөн далд уурхай олборлолт, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийсэн дүн, илэрсэн зөрчил дутагдлын талаар мэдээлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ