
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг билээ. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1410.60-1411.66 төгрөгийн ханшаар 34.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна.
Харин Монголбанк 17.35 сая ам.долларыг 1411 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалджээ. Мөн юанийн дуудлага худалдаагаар банкууд 226.51-227.71 төгрөгийн ханшаар 103 сая юань худалдан авах санал ирүүлж Монголбанк саналыг 226.51 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ