
Америкийн бэйсболын дээд лигийн Washington Nationals-ийн од тамирчин Уилсон Рамосыг гэмт этгээдүүдэд барьцаалагдсан тухай Венесуэл улсын хуулийн яамны сайд мэдэгдсэн байна.
Уилсон Рамос нь Венесуэлийн иргэн бөгөөд төрөлх нутагтаа эргэн ирж гэртээ амарч байх үеэрээ ийнхүү барьцаалагджээ. Лхагва гаригийн шөнө энэ явдал болсон бөгөөд буутай дөрвөн этгээд Венесуэлийн Карабобо мужийн Санта Иньез хот дахь түүний гэрт дайран орж авч оджээ. Гэмт хэрэгтнүүд нэгэн бичиг үлдээсэн байсан бөгөөд түүнийг цагдаа нар одоохондоо хэвлэлээр зарлахгүй байгаа гэнэ. Венесуэлийн хүчний байгууллагын урдаа барьдаг мөрдөгчид энэ хэрэг дээр ажилллаж байгаа аж.
Түүний төлөө фэнүүд нь болон багийн нөхөд нь ихэд сэтгэл түгшин залбирч байгаа гэнэ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч твиттер дээрээ бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ