Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага шилдгүүдээ шалгарууллаа

img

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр -8, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 13, ОБЕГ-ын даргын “Жуух бичиг”-ээр 9, Баярын бичиг-17, Сайшаалын үнэмлэхээр-33 албан хаагч шагнагдсан бол 2010 оны Хөдөлмөрийн аваргаар-9, Ажил мэргэжлийн аваргаар-9 албан хаагч тодорлоо.

Мөн хамгийн олон цаг гамшгийн голомтод ажилласан албан хаагч, хамгийн олон дуудлага хүлээн авч ажилласан дуудлага хүлээн авагч, хамгийн олон хүний амь аварсан албан хаагчийг шалгаруулаад байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2010 онд “Албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, ажиллах нөхцлийг сайжруулах жил болгох”  зорилтын хүрээнд албан хаагчдын ажлын байрны нөхцлийг сайжруулах, ажлын өрөө тасалгаа, байр танхим, ажиллаж хөдөлмөрлөх аятай тухтай орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, байгууллагын тохижилтыг дээшлүүлэх, албан хаагчдын албандаа хандах идэвхи санаачлагыг сэргээх, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх,  нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудын дунд албан хаагчдын ажлын байрны нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах болзолт уралдааныг зохион явуулан ажилласан.

Болзолт уралдааны хүрээнд албан хаагчдын нийгмийн хамгааллын хөтөлбөр боловсруулж, тэдний  амьдралын нөхцлийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууц, хашаа байшин, газартай болгоход ихээхэн анхаарч ажилласан бөгөөд 4000 айлын орон сууцны болон орон сууцжуулах хөтөлбөрт 151 албан хаагчийг хамруулжээ.

Анги байгууллага бүр улсын төсвөөс гадна өөрсдийн боломж нөхцлийг ашиглан нийт 51 өрөө тасалгаа, барилга байгууламжийг засч, тохижуулсан байна. Албан хаагчийн бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл, чийрэг байх, эрүүл мэндийн мэдлэг боловсролтой байх чиглэлээр эрүүл мэндийн сургалт, зөвлөгөө 27, эрүүл мэндийн үзлэгийг давхардсан тоогоор 34 удаа хийж, тэдний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн тэмцээн уралдаан, спортын арга хэмжээг 98 удаа тогтмол зохион байгуулан ажиллажээ.

Ажлын байрны нөхцөл,нийгмийн баталгааг сайжруулах болзолт уралдааны хүрээнд орон нутгийн аймаг, орон нутгийн анги байгууллагууд тухайн орон нутгийн засаг захиргаа, удирдлагын дэмжлэгийг авч, Онцгой байдлын алба, хамт олонд   1 тэрбум 425 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан нь Онцгой байдлын ерөнхий газраас зарласан болзолт уралдааны зорилго, ач холбогдлыг харуулсан бүтээн байгуулалтын томоохон ажил боллоо гэж дүгнэж байна.

2010 онд 242 албан хаагчийг хувийн эзэмшлийн газартай болгон, банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгийг хамт олондоо хандуулж, албан хаагчдын аминдаа хашаа, байшин барих, орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, суралцах, хүүхдээ сургахад зориулан орон нутгийн банк, санхүүгийн байгууллагын хөнгөлттэй зээл, цалингийн зээл, тусламжид 1278 албан хаагчийг хамруулж, гэр бүлийг дэмжих буцалтгүй тусламжийг 259 албан хаагчид олгожээ.

Албан хаагчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрт 43 албан хаагчийн гэр бүлийг хамруулж албан хаагчдаа орон сууцжуулах, хувийн хашаа, байшин, гэр орных нь нөхцлийг сайжруулахад 202 албан хаагчид дэмжлэг үзүүлсэн байна.

Орон нутгийн рашаан сувилалын газрыг түшиглэн албан хаагчдаа сувилуулж, амраахад чиглэсэн ажлуудыг төлөвлөн зохион байгуулсны дээр 5 анги байгууллага өөрсдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр амралт, сувилалын газрыг засч, тохижуулан байгуулсан байна.

Хамт олны идэвхи санаачлагыг өрнүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж өрхийн хэрэгцээг хангах хүлэмжийн ногоо, хүнсний ногоо тарих, өвс, хадлан хураах зэрэг “Ногоон хөтөлбөр”-т 107 албан хаагчийг хамруулсан байна. 52 албан хаагчийн гэр бүлийн гишүүнийг ажлын байраар хангаж өрх гэрийн нийгмийн баталгааг сайжруулахад анхааран ажиллажээ.

Гэр бүлээс нь их, дээд сургуульд элссэн 92 албан хаагчийн хүүхдийн сургалтын зардлыг шийдвэрлэн орон нутаг дах Дэлхийн зөн, Улаанзагалмайн хороо, “Өвсний үндэс” хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 140 албан хаагчийг буцалтгүй тусламжийн хөтөлбөрт хамруулсан байна.

Төв орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлага, хамт олны санаачлага, албан хаагч бүрийн гар нийлэмжтэй байдал, хичээл зүтгэлийг аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжин тусалж хөрөнгө оруулсан нь Онцгой байдлын албаны нэр хүнд өсч, албаны ажил, мэргэжлийн онцлогийг аймаг, орон нутаг ойлгодог, үнэлдэг болсны томоохон илрэл юм.

Мөн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд хийгдсэн гэр бүлийн гишүүнийг ажлын байраар хангах, орон сууцны зээл хамруулах, газар олгох, хашаа, байшин барих, хүүхдийн сургалтын төлбөрийг нь шийдвэрлэх чиглэлээр хийгдсэн ажлууд нь тухайн албан хаагчийн ар гэртээ санаа зовох зүйлгүй ажлаа хийх, гэр бүлийн тайван амгалан амьдралын нөхцлийг бүрдүүлэн албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх чадавхи, ажлын үр бүтээмжийг дээшлүүлж ажил алба, байгууллагаараа бахархах сэтгэлийг төрүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон гэж дүгнэж байгаа юм.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын 16.4 хувь, үйлчилгээний албан хаагчдын 12.1 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд хамрагдаж байгаа нь ч болзолт уралдаанаас улбаалан цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд албан хаагчдын нийгмийн асуудалд анхааран ажиллах шаардлагатай байгааг харуулж байгаа бөгөөд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2011 онд бие бүрэлдэхүүний ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах, нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилтыг тусгаад байна.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ