Аав ээжийн хайранд өлгийдүүлсэн хүүхдүүд

img

 

“Үртэй хүн жаргалтай, үндэстэй мод цэцэглэдэг” гэдэг ардын сайхан сургаал бий. Тиймдээ ч үр хүүхэд нь өдрөөс өдөрт өсөж торнихийг харна гэдэг үртэй хүний жаргал билээ. Гэвч хорвоогийн амьдрал эрээнтэй бараантай, хүн бүрийн амьдрал тэгш  заяадаггүй. Хамгаас хайртай үр нь бусад хүүхдийн адил эрүүл саруул, өсөж бойжиж, дэгэж дэрвэхгүй байна гэдэг харамсалтай тохиол хэдий ч эцэг эхчүүд тэднийгээ байгаагаар нь хайрлаж, хамгаалж өсгөн торниулдаг билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн тэдгээр хүүхдүүд уйгагүй хичээл зүтгэлийн үрээр оюун санаа, биеийн хөгжлөөрөө эрүүл хүүхдийн адил сэтгэн бодож, өөрийнхөө хэмжээнд сурч боловсордог гэдгийг батлан харуулсан арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тодруулбал, нийслэлийн 33 дугаар сургууль дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд “Би чадна” тэмцээн, өдөрлөг зохиогдов. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Сувиллын цэцэрлэг яслийн 10 цогцолбор, Баянзүрх дүүрэг, Монголын тархины сааны холбоо, AYAD хөтөлбөр хамтран зохион байгуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэг яслийн 10 цогцолборын хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг энэхүү өдөрлөг 16 дахь жилдээ зохиогдож байгаа аж. Энэ талаар тус цогцолборын нийгмийн ажилтан С.Энхбат хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрийн хүсэл зоригоор аливаад тэмүүлж чаддаг, урагш тэмүүлэх чадвартай, оюун ухаан нь хэвийн ажиллаж чаддаг гэдгийг батлан харуулах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгт Нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл 100 гаруй хүүхэд оролцлоо. Анх 1996 онд биеийн хөгжил нь сэргээгдэх боломжтой, оюун ухаан нь хэвийн, дауны хам шинжтэй хүүхдүүдийг хөгжүүлэх зорилгоор Сувиллын цэцэрлэг яслийн 10 цогцолбор байгуулагдсан. нийслэл хот, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилдаг бөгөөд сүүлийн таван жилд 750 гаруй хүүхдийг асарсан байна. Албан ёсны статистик тоогоор өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 0-16 насны 1600 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн байгаа. Харин манай цогцолборт сурч хүмүүжсэн хүүхдүүд эхнээсээ насанд хүрч, эрүүл хүүхдийн адил биеийн хөгжил, оюун ухааны түвшин нэмэгдэн их дээд сургуульд суралцаж, компьютерийн мэргэжил эзэмшиж  байна. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмээс тусгаарлах ёсгүй. Тэд ч бас бусдын адил өсч, хөгжиж, сурч боловсрох эрхтэй гэдгийг хүмүүс ойлгоосой” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдтэй ярилцаж тэдэнд тулгарч буй саад бэрхшээл, зайлшгүй шаардлагатай чухал асуудал зэргийг тодруулсан. Тэд хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг хэцүү. Гэхдээ бидний үр хүүхэд учраас тэднийгээ хайраар дутаахгүй өгсөхийг хичээж явдаг. Нийгмийн зүгээс жаахан буруу хандлага ажиглагддаг. Гадуур хүүхдээ тэврээд, автобус унаанд сууна. Тэр үед зарим хүмүүс дөлсхийх, том хүүхэд тэврээд эрхлүүлээд гэх зэргээр буруугаар ойлгож, хэлдэг. Төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй тархины саажилттай хүүхэдтэй болох нь хэнд ч тохиолдох учрал. Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, томчуудыг нийгмээс тусгаарладаг үзэгдэл арилаасай гэж бодож байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүст олгодог халамжийн мөнгө авах эрхийг жил бүр сунгуулах асуудал их төвөгтэй. З-4 байгууллагаар оруулж хянуулдаг, болж өгвөл хасчих гээд байдаг. Нэгэнт л манай улсын эрүүл мэндийн салбар бүрэн оношилж чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Тийм болохоор урт хугацааны сунгалт хийдэг болчихвол зүгээр байна. Түүнчлэн үр хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй, бусдын хүүхдээс өөр төрлөө хэмээн хэн нэгнийг буруутгаж, тэднийг голон хаяад явдаг эцэг эхчүүд маш олон бий. Тэд үр хүүхдээ голж, орхиод явах сонголт хийж болох ч “Үхтэл үр харам” гэдэг үгийг бодоод нэг үзээсэй. Үр хүүхдийнхээ заяаг гомдооно гэдэг энэ орчлонгийн хамгийн том нүгэл” хэмээн хэлж байв.

“Зарааны хүүхэд эхдээ өргөсгүй харагддаг” гэж үр хүүхэд нь ямар байх хамаагүй байгаагаар нь хүлээн авч, чин сэтгэлээсээ хайрлах нь чухал хэмээн эрт дээр үеэс манай ахмадууд сургаж ирсэн. Түүнчлэн үр хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй, бусдын хүүхдээс өөр төрлөө хэмээн хэн нэгнийг буруутгаж, тэднийг голон хаяад явдаг эцэг эхчүүд цөөнгүй бий. Тэд үр хүүхдээ голж, орхиод явах сонголт хийж болох ч “Үхтэл үр харам” гэдэг сургаалийг санаж, үр хүүхдийнхээ заяаг битгий гомдоогоосой. Хамгийн гол нь эцэг эхдээ үр нь болон заяасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг буруугаар ойлгодог хүмүүс тэднийг зүгээр л онцгой төрсөн хүүхдүүд хэмээн хүлээн авахыг хүсэж байна. Магадгүй тэд та биднээс илүү насан туршдаа аав ээжийн хайранд өлгийдүүлэх гэж энэ орчлонд мэндэлсэн бизээ.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Hoorhon huuhduud baina aa, huuhed baigaa gazar az jargal ineed hoor tasaddaggui gedeg dee, duu nart min toriin bodlogo hurch az jargaltai baihiig erooyo
2013-04-08
enerel:
yostoi huurhun mundag,hyyhduud bna.Ed nart turiin bodlogo heregtei bna daa
2013-04-08
irgen:
Mash saihan arga hemjee bna.Uridchilan helj zarlaval alban baiguullaga huvi humuus handiv tuslamj ogohod huuhduudiin maani eruul mend surch bolovsrohod nemer boloh bolomj bna shuu.Huuhduudee hair enhriileleer dutaahgui baij baigaa eej aavuudad talarhal ilerhiileye.
2013-04-08
1213:
Маш сайхан арга хэмжээ болсон байна. Ийм хүүхдүүдийг асран хамгаалж өсгөж байгаа өвөө,эмээ, аав, ээж болон ойр тойрныхонд нь сар бүрийн тэтгэмж олгомоор юм даа. Чин сэтгэлээсээ баяр хүргье.
2013-04-07
zochin:
daxiad edgeer huuhduuded zoriulsan arga hemjee zoxioxdoo urdchilaad medeelel uguurei. bid ch bas demjij handiv ugmuur bna
2013-04-07
Good job:
Mash saihan arga hemjee boljee. Bayar hurgii! Edgeer huuhduud n gerees gaduur arga hemjeend oroltsoj chadkuu hund bdag bhaa. Manai zam talbai ch Yamar bilee! Bas Aav eejuud maani Sanaa zovolgui huuhduudee niigemshuulj bval huuhdiin ireeduid chuhal yumaa! Aav Eej asran hamgaalagch nar n hamgiin myndag setgeliin tenheetei humuus shuu!
2013-04-06
irgen:
Ene temtseeniig undesnii hemjeend masg ergen hureeteigeer zohioh heregtei yamar ih neleeteig ene temtseenees shuud l oilgono uuniig buh humuus demjeerei Mongolchyydaaaaa
2013-04-06
Ховдоос:
Ёстой хөөрхөн байна баяр хүргэе бяцхан мундаг үрсдээ
2013-04-06
иргэн:
Энэ арга хэмжээнд хандив өгсөн Наран фүүдс, MCS, Жаст, Номин компаниудад баярлалаа, манай нөгөө томчуудаас мөнгө гуйхад дэндүү харамч байсан шүү гэдгийг бас хэлчихье.
2013-04-06
irgen:
etseg ehchuuded ni bayar hurgey...mundag bainashuu...huurhun huuhduud yumaa...setgel hudulluu...zohion baiguulagch nart ni talarhaj baina
2013-04-06
Mundag:
Dem demendee gej mundag yum aa ta bukhen. Amjilt
2013-04-06
Oyunmaa:
Manai huuhduud yamar myndag um beee hamt olondoo bayarlalaa mash saihan arga hemjee bson bna etseg eh huuhduudiin setgel hanamj shyyd l zyragnaas harahad todorhoi bna ta buhendee ajliin amjilt husiiie
2013-04-06
irgen:
Byuanjargal darga mash myndag zohion baigyylagch shuu tand ajliin amjilt sain saihniig husiiie
2013-04-06
Irgen:
Tys temtseeniig jil bolgon tasraltgui ydirdan zohion baigyylj bgaa 10r tsetsrlegiin hamt olond ydirdlagyydad chin setgeleesee bayrlan talarhaj bna ta buhend ajliin ender amjilt husen uruue
2013-04-06
Зочин:
Энэ талаар нийтэд сайн мэдээ цацах хэрэгтэй. Энэ бяцхан хуухдуудийн чадвар хичээл зутгэлийг юугаар ч унэлэж баршгуй. Чин сэтгэлээсээ амжилт хусээд бух нийтээрээ энэ хуухдуудэд туслах ходолгоон орнуух хэрэгтэй юм байна даа.
2013-04-05
Natse:
Etseg, ehchuud ee ta nar ene delhiin hamgiin setgeliin tenheetei humuus shuu.
2013-04-05
kkkkk:
mash sain aav eej b na aa ene humuus chini setgeliin tenheetei baij buh ymiig dawan tuulj chadna shuu humuusee amjilt
2013-04-05
Yamar mundag khuukhduud ve:
Yamar mundag khuukhduud ve.
2013-04-05
Irgen:
Yamar huurhun mundag huuhduud ve! Etseg ehchuudef setgeliin tenhee husye.
2013-04-05