Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний 2010 оны эзэд тодорлоо

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шилдэг залуу эрдэмтдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит 2010 оны шагналаа өнөөдөр гардуулж баяр хүргэлээ. Уг шагналыг ШУА-ийн хими, хими-технологийн хүрээлэнд сэдвийн урирдагч, доктор Д.Хасбаатар (Ph.D), ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор  Ч.Содбилэг (Ph.D),  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн  Алтай судлалын төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор  Б.Түвшинтөгс (Ph.D) нар хүртэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ