Барилгын салбарын удирдлагууд зөвлөлдөнө

img

  Барилгын салбарын удирдах ажилтны “Бүтээн байгуулалт-Хөгжил” зөвлөлгөөн энэ сарын 11-нд Улаанбаатар хотноо болно. Энэхүү зөвлөгөөнд нийслэл болон орон нутгаас 600 орчим төлөөлөгч оролцох бөгөөд УИХ-ын гишүүн,  Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан салбарт баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар илтгэл тавих аж. Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нар бүтээн байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт, ажиллах хүчний талаар мэдээлэл хийх юм байна. Тус зөвлөгөөнд барилга угсралт, нийтийн аж ахуй, зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэл гээд салбарын бүхий л удирдах ажилтнууд цугларах бөгөөд Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн удирдлагууд оролцож  мэдээлэл өгнө. Зөвлөлгөөний үеэр хэлэлцүүлэг явуулж, зөвлөлгөөнөөс гарах шийдвэрийн төслийг батлахаар төлөвлөжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БАяр:
Буруу боДлого явуулж байрны үнийг суга өсгөсөн ес асан БатболДоД хариуцлага тооцДоггүй юм уу...малийгааД л явж байх юм.Ирэх сонгуулиар байрны үнэ буулгана гээД л бурах байх даа....
2013-04-11
зочин:
ОХУ тухайн мужид баригдах орон сууцны барилгын жишиг үнийг барилгын материалын жижиглэнгийн үнэ, тээврийн зардал, цалин хөлсний өөрчлөлттэй холбогдуулан жил бүр шинэчлэн тогтоон зарлаж байна. энэ жишиг үнэ орон сууц захиалагчтай хийх гэрээний дээд үнэ болдог ажээ. барилгын гүйцэтгэгч байгууллагын материалыг өөрсдөө хямдаар хийх, эвэл бөөнөөр хямдруулж бэлдэх, тээвэрийн зардалыг хэмнэлттэй зохицуулах шинэ дэвшилтэт технолги нэвтэрүүлэх замаар ашгаа нэмэгдүүлэх боломжийг олгодог ажээ. энэ нь шудрага учир барилгын салбарт авч хэрэглээсэй. газар бол бүх ард түмний өмч төрийн хамгаалалтад байх ёстой атал ард түмний өмчийг дур мэдэн худалддаг төрийн ажилтаны бусармаг ажиллагааг хязгаарлаасай. хот төлөвлөлтийн төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа орон сууцны барилгад газрын үнэ гэж байх ёсгүй. хот төлөвлөлтийн төлөвлөгөөгөөр баригдаж байгаа хороололын дундах дэлгүүр, зарим үйлчилгээний газруудыг зураг төслийн дагуу хөрөнгө оруулалт хийж барьж үйлчилгээ явуулах эрхийг хөрөнгө оруулагчид олгомоор
2013-04-08