Замын цагдаагийн газрын шилдгүүд тодров

img

Замын цагдаагийн газар 2010 оны тайлангийн хурлаа хийж, оны шилдэгүүдээ тодрууллаа. Замын цагдаагийн газрын “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”- аар Чингэлтэй дүүрэг дэх ЗЦТ-ийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Ууганбат, Сонгинохайрхан дүүрэг дэх ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч В.Батмагнай нар шалгарлаа.“Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”- аар Сүхбаатар дүүрэг дэх ЗЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Батболд, Чингэлтэй дүүрэг дэх ЗЦТ-ийн хэрэг бүртгэлт хариуцсан орлогч, цагдаагийн ахмад Ц.Батсайхан, Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Төгөлдөр, Мэдээлэл шуурхай албаны хэлтсийн мэдээлэл холбооны хэсгийн сүлжээний инженер, цагдаагийн дэслэгч Э.Гантулга, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Бат, Шөнийн эргүүлийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч О.Мягмарсүрэн, Баянгол дүүрэг дэх ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Мөрөн нар тодорсон.

Аюулгүй Рэнцэнгийн нэрэмжит шагналын эзэн Орон нутгийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун болсон юм.

Мөн  Замын цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ч.Батболд, Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Сонсголмаа нарын 28 алба хаагч, Баянзүрх дүүрэг дэх ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Дарханбаяр нарын 17 алба хаагч “Сайшаалын үнэмлэх”-ээр шагнуулсан юм.

Эрхэлсэн ажилдаа, идэвх, зүтгэл, үр бүтээл гарган бусдыгаа хошуучилан ажилласан алба хаагч нартаа ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

доктор, шута, бота, хааүта ж.цолмон:
хүсэлтторгуулийн хуудас илгээдэг шуудангийн салбаруудын ажилтан нартаа дараах хүсэлтийг дамжуулаарай. үүнд: шуудангийн салбарын ажилтан нар торгуулийн хуудас гарсныг мэдэгдэхдээ таньд хурд хэтрүүлсэн торгуул гарсан байна үүнийгээ замын цагдаагийн газар очиж төл гэж шууд муухай харьцаж хэлж байна. торгуулын хуудсыг дандаа жолооч нарт утсаар хэлж байгаа учир утсаар ярихдаа эхлээд та жолоо барьж явж байна уу, та миний мэдээлэлийг хүлээн авах боломж байна уу гэж асуусныхаа дараа жолоо бариагүй, монмох боломжтой гэсэн хүмүүст торгуулийн хуудсаа хэлж байгаачээ. жолоо бариад явж байхад уур хүргэмээр юмыг шууд хэлж анхаарлыг нь самууруулж байна. энэ нь аваар гаргуулах болон тэр хүний эрүүл мэндэд шууд сөрөг үр дагавар үзүүлэхээр байна. миний хувьд гэхэд л даралт маань шууд өсөж, зүрх дэлсэж, гулгаатай, арай хийж явж байхад бас юу нь торгуул моргуул вэ над шиг бага хурдтай явдаг хүнд юугаа яариад байгаа юм бэ гэдэг сэтгэгдэл төрж, жолоогоо барихдаа анхаарал алдарч байна лээ шүү. хүний төлөө сэтгэлээр хандаж байгаачээ. би 10 жил ану-д машин барьсан. ганц ч удаа торгуулж байгаагүй. монголд дүрэмгүй, замбараагүй, учрыг нь олмооргүй жолоодож яваа жолооч нар болон дуртай газраараа гарч ирж бэлчиж байгаа мэт явдаг явган зорчигч нарын учрыг олох гэж арай хийж явж байхад гэв гэнэт торгуул төл гээд утсаар хэлж уур хүргэх нь маш этгээд санагдаад болохгүй юм байна лээ шүү. эхлээд жолоо барьж яваа эсэхийг нь асууж байгаад хэлж байгаачээ. хүний төлөө ажиллаж байж яагаад хүндээ аятайхан харьцаж болдоггүй юм бэ.
2015-01-28
доктор, шута, бота, хааүта ж.цолмон:
сайн байна уу эрхэм хүндэт та өнөөдөр над руу 96530262 утаснаас хурд хэтрүүлсэн торгууль гарсан байна түүнийгээ төл гэж ярихаар нь би уб, бд,- хороо бага тойруу 15 нийслэлийн засаг захиргааны 4-р байранд байрлах уб хотын замын хөдөлгөөний удирдлагын төв 9 давхарын 903 тоотод очиж камер дахь бичлэгийг үзье гээд очсон чинь таньд торгуул алга буруу хүний хаягаар тань руу залгасан байлгүй гэж хэлсэн. тэгээд гэртээ иртэл торгуулийн хуудас ирснийг харахад 1-р эгнээгээр зорчсон гээд бичсэн мөртлөө миний 2-р эгнээгээр явж байгаа зургийг хийсэн байна. би үүнд маш их гомдолтой байна. би машин худалдаж аваад зөвхөн 10-аадхан л хоног болоод байгаа бөгөөд гадуур бараг гараагүй, 1- тэр заасан байршилд нь би 2-р эгнээнд явж байсан байна. 2- түүнээс гадна тэр хавийн замын эгнээ хоорондын цагаан шугам болон урсгал хоорондын шар шугам нь хэдэн жилийн өмнө тавьсан юм бэ бүү мэд юу ч харагдахгүй бараг байхгүйд тооцогдохоор юм байна лээ шүү дээ. 3- танайх яагаад харилцах утасны дугаараа энэ торгуулийн хуудас дээрээ бичээгүй байгаа юм бэ 4- е-майл хаяг чинь бүгд тийм том үсэгтэй юм уу. би үүнийг маш их сэтгэл өвдөж хүлээн авч байна. манай нөхөр замын цагдаа байсан бөгөөд бид хууль ёсоор шүүхээр 25 жилийн өмнө салсан. нөхөр болон түүний найз нөхөд нь намайг машин худалдаж авхаар надыг хорлох гэж оролдож байна гэж үзэж, замын цагдаагийн торгуулийн хуудас илгээсэн замын цагдаагийн байцаагч ахмад цолтой з. ганхуяг нарт туйлын их хар бууж, маш их гомдолтой байна. би замын цагдаагийн ажилтан хүний 1, 8,9 настай 3 хүүхдийг ямарч, нэг ч төгрөгний хүүхдийн тэтгэмжгүйгээр арай хийж 25 жил тэжээсэн. гэтэл намайг машин авангуут маань олон янзаар оролдож байгаад гомдолтой байна. энэ торгуулийн зургаа хараад цуцлахыг хүсэж байна. та бүгдийг хүндэтгэсэн, доктор, шута, бота, хааүта ж.цолмон над руу харилцах утсаа илгээнэ үү энэ их цастай, гулгамтгай өдөр гадагш гарч агаар бохирдуулахыг хүсэхгүй байна.
2015-01-28