Иргэдийн гомдлыг 1286 дугаараар барагдуулж байна

img

Мэргэжлийн хяналтын  ерөнхий газар иргэдийн санал гомдлыг авч шуурхай барагдуулах 1286 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн билээ. Иргэдийн гомдлыг хэрхэн барагдуулсан талаархи мэдээллийг нээлттэй болгох зорилгоор манай сайттай хамтран ажиллаж байна.

1286дугаарын утсанд ирсэн санал гомдол

  1. Иргэн Ууганбаяр: Баянзүрх дүүрэг 5-р хороо Од ” угаалгын газар нь орой болохоор нарийн шаланкаар бохироо гаргаж асгаад өглөө асгасан бохир нь хөлдөж байна. Мөн зам эвдээд явган хүн явах боломжгүй болоод байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт 2011.10.26-ны өдөр гомдлын дагуу шалгалт хийхэд уг угаалгын газар нь холболт хийхдээ ус алдсан бөгөөд 25 тоннын бохирын ёнкось байрлуулсан байсан. ЗХТХ-ийн 52.5 үндэслэн 100.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан.  
  1. Иргэн Буянтогтох: Баянзүрх дүүрэг 23-р хороо “ Нэмүүлэн” өрхийн эмнэлэг нь тэтгэвэрт гарсан ажилтныхаа нэр дээр хэд хэдэн сарын цалин бодон гаргаж байна. Мөн тусламжаар ирсэн дасгалын төхөөрөмжүүд нь нэг нь даргын гэрт нөгөөх нь эмчийнх нь гэрт байх жишээтэй. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү
  Шийдвэрлэлт 2011.11.02-ны өдөр гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд тэтгэвэрт гарсан хүн байхгүй. Тэтгэврийн насны 2 хүн байгаа боловч нэг нь ээлжийн амралттай, нөгөө нь чөлөөтэй байв. Чөлөөтэй  байгаа хүний илүү олгосон 6 хоногийн цалин 71.342 төгрөгийг 11 сарын  цалингаас  суутган авч тооцохыг үүрэг болгов.  Тусламжаар 8 тоног төхөөрөмж ирсэн ба засвар үйлчилгээ хийгээд  гэртээ тавьсан байсан тоног төхөөрөмжийг эмнэлэг дээр аваачиж тавиулсан.  
  1. Иргэн Мөнхбаатар: Хан-уул дүүрэгт байрлах Харгиа цэвэрлэх байгууламжийн бохир ус халиад явах боломжгүй болгож байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү.
  Шийдвэрлэлт Иргэн мөнхбаатарын ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын  хяналтын улсын байцаагч 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮ Газар, арьс ширний үйлвэрүүдийн орчинд хяналт шалгалт хийхэд бохир ус халиагүй байсан ба УЦБ-аас диспетчер өдөр бүр бүх бохирын цооногуудыг шалгадаг, хальсан бохирын цооног байхгүй гэж мэдэгдэв.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

төсвийн байгулгын цалинг нэмээд ч нэмэр алга учир нь сүүлийн үед картаар цалинг өгдөг нь сайхан болов ч үүнийг далимдуулаад байгуулгын нягтдангууд ажилчдийн цалингаас хумслаж дутуу оруулдаг болчихсон байна үүнийг хяндаг хяналтын газар гэж байхаа байжээ
2011-11-12