Ноолуур худалдан авах захиалга дийлэнх байв

img

  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж өнгөрсөн баасан гарагт анхны туршилтын эхлүүлсэн билээ. Өнөөдрийн арилжаагаар авах захиалга дийлэнх байжээ. Тодруулбал, ноолуурын нийт 34 захиалга ирсэний 23 нь авах, 11 нь зарах захиалга байсан байна.  Уг саналуудын дүнд нийт 291 сая төгрөгийн 2 тонн 150 кг ноолуурын хэлцэл эхний байдлаар хийгджээ. Ийнхүү 291 сая төгрөгийн хэлцлээс биелэх арилжааг одоогийн байдлаар тодорхойлох боломжгүй бөгөөд ноолуур худалдах, худалдан авах талууд ХАА-н биржийн Клийринг, төлбөр тооцооны албаар дамжуулан дээрх хэлцлийг бодит болгох ажээ. Биржид 32 брокер бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулахаас 12 брокер өнөөдрийн байдлаар ажилласан байна. Ийнхүү хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржийн арилжааг нийслэлээс брокерын ажилтнуудаар дамжуулан зүүн гурван аймгийг хамруулж хийж байгаа бөгөөд арилжааны түүхий эд нь эхний ээлжинд ноолуур юм. Ноолуурыг биржийн аргаар худалдаж буй уг арилжаанд оролцохын тулд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн зүүн талд байрлах “ХАА-н бирж ХХК” -ийн байранд биеэр очиж бүртгүүлж, арилжаанд оролцох брокерт хандах юм байна. Өөрөөр хэлбэл, иргэд танхимын аргаар явагдаж буй уг арилжаанд компанийн байранд очоод худалдаа хийх биш, бүртгүүлсэний дараа брокеруудаар дамжуулж алсын зайнаас арилжаанд оролцох юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Андрей:
Как я могу купить продукцию в Монголии? Кто подскажет?!
2024-05-22
Үнэн:
Шат дамжлага ихсэх тусам үнийн хөөрөгдөл болдог нь Монголын нэг үнэн.
2013-04-17
чанар:
түүхий эдийн чанарыг ямар байгаа гэж худалдаанд оролцох вэ
2013-04-10