
АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Энэ нь Ираны эсрэг цэргийн цохилт өгөх тухай сүүлийн үеийн шуугиантай холбоотойгоор анх удаа хийж буй Пентагон АНУ урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлын улмаас Ираны эсрэг цэргийн цохилт хийхэд бэлэн боллоо хэмээн тэрбээр хэлжээ.
Иран цөмийн кэвсэг үйлдвэрлэж буйг баталсан материалуудыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг энэ долоо хоногт нийтэд ил болгосон билээ.
Тиймээс Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд Иран улс даян дэлхийн энхтайванд заналхийлж байгаа учир цэргийн цохилт өгөхөөс аргагүй болсон тухайгаа Иран улсад анхааруулсан байна.
Тус бүс нутагт Ираны эсрэг цохилт өгөх хангалттай хүч АНУ-д бий гэдгийг тэрбээр онцлоод урьдчилан тооцоолоогүй үр дагаварт хүргэх энэхүү нөхцөл байдалд Иран улс хүргэлээ гэжээ. Ийнхүү АНУ Ираны эсрэг цэргийн цохилт өгөхөд бэлэн болсон гэдгээ дэлхий нийтэд зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ