130 шахам мянган өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгожээ

img

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн VI зүйл, Засгийн Газрын 2011 оны 309 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам батлагдсан. Уг журмын III зүйлийн хоёрт заасны дагуу УБЦТС ХК-иас цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээг хэрэглэгчидтэй байгуулан цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох ажлыг 2011 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн юм. Хязгаарлалтын бүсэд 2011 онд 50 хороо хамрагдаж байсан бол БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А-134/А-263 тоот хамтарсан захирамжаар 2012-2013 онд 140 хороо буюу бүх дүүргийн гэр хорооллыг хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ захирамжийн хүрээнд 2012 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсэд амьдарч буй 47746 хэрэглэгчтэй цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэх гэрээ байгуулаад байна. Эдгээр айл өрхүүдийн 45822 нь түлшээр, 1924 нь цахилгаан халаагуураар хуулинд заасан нөхцөл шалгуурыг биелүүлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодорхойлолтоо авсан аж. Хууль хэрэгжүүлж эхэлснээс хойш гэрээ хийх боломжтой гэж нийт 124208 хэрэглэгчийн нэрсийн жагсаалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлснийг УБЦТС ХК-ийн мэдээллийн баазаас нэг бүрчлэн шүүж нэр, хаяг давхардсан, зөрсөн, тухайн хаягтаа огт оршин суудаггүй, нүүсэн, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй буюу хашаан доторх хажуу айлууд, техникийн нөхцөл шаардлага хангаагүй, дэд станцын ачаалал хэтэрсэн зэрэг шалтгаанаар  гэрээ хийх боломжгүй 76462 нэр байсан аж. УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд цахилгааны үнийн хөнгөлөлтийн гэрээ байгуулах ажлын явц 2011 - 2012 онд 53.8 хувь байсан бол өнгөрөгч өвлийн буюу сүүлийн таван сарын гүйцэтгэл өссөн дүнгээр 100 хувь болон сайжирч, гэрээ хийх боломжтой бүх айл өрхүүдэд хүрч үйлчилсэн байна. Тиймээс нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд хязгаарлалтын бүсэд хамрагдсан айл өрхүүдийн цахилгааны үнийн хөнгөлөлтөд зориулж, 2011–2012 онд 85206 өрхөд 0.7 тэрбум төгрөг, 2012-2013 онд давхардсан тоогоор 128524 өрхөд 1,3  тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Tegeed yagaad utaa bagasahgui bnaa,Dalimduulj mungu idehee bolioldoo,Iim muu turiin alban haagchidiig shorond hiigeed baigaarai ....
2013-04-21
182 160:
нэг болхоор алдагдалтай ажиллаж байна гэх ,нэг болохоор урамшшуулал гэх юм ойлгохоо бүр байлаадаа
2013-04-12