“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн үр дүнг танилцуулж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаан 2010 оны отгон хурал болж буйгаараа онцлогтой юм. Тэгэхээр Монгол улсын Засгийн газар улирч буй онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа өнөөдрийн хуралдаан дээр тоймлон ярилцаж буй юм. Засгийн газраас энэ оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан. Улмаар жилийн хүрээнд хийсэн ажлууд бий гэдгийг Засгийн эрхмүүд хэлж байгаа. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд зохион байгуулсан ажлын дүнгийн тухай танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хийж буй юм.
Гэхдээ хувийн хэвшлийнхний тухайд энэ жилийн хүрээнд бодитой ажил бага хийгдсэн гэж үзэж байгаа юм. Ямартай ч, өнгөрч буй жилийн ажлын үр дүнг талууд тал бүрээс нь дүгнэж байна.
Тэрчлэн, Засгийн газар 2010 он буюу “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийг халж, ирэх 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.
Мөн отгон хуралдаанаар Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн тухай, цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт протоколд нэгдэн орох тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байрны эзэмшлийн тухай болон гэхчлэн шийдлээ хүлээж байгаа хэд хэдэн асуудлыг хэлэлцэх аж. Мөн Засгийн газрын гишүүдэд хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль, “Хохирогчид нөхөх олговор олгох журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 294 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тухай Хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ