Монголбанк 14.5 сая ам.доллар худалдав

img

  Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкууд 1411-1413.10 төгрөгийн ханшаар 44.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж Монголбанк 14.5 сая ам.долларыг 1413 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалдсан байна. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 227.03-228.03 төгрөгийн ханшаар 123.8 сая юань худалдан авах санал ирүүлж Монголбанк юаний саналуудыг биелүүлээгүй байна. Дашрамд дурдахад, гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ